Робин Уильямс дампуурах дээрээ тулжээ

img

Холливудын жүжигчин Робин Уильямс дампуурах дээрээ тулснаа хүлээн зөвшөөрчээ. Тиймээс ч Напа дахь эдлэн газраа зарахаар шийдсэн гэж байна. Санхүүгийн хүндрэлд орох болсон шалтгаан нь хоёр удаа гэрлэлтээ цуцлуулснаас болсон гэнэ. Тэрбээр анхны эхнэрээсээ 1988, хоёр дахиасаа 2008 онд салсан аж. Харин гурав дахь удаагаа 2011 онд гэрлэжээ.

Робин Уильямс “Гэр бүл цуцлалт бол маш үнэтэй зүйл. Зөвхөн зүрх сэтгэл шархлуулаад зогсохгүй, хэтэвчийг чинь хүртэл шалгадаг” гэжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ