Туршилтад үндэслэгдэх баяр

img

  Монголын багш нарын баярыг аравдугаар сарын 5-нд тэмдэглэж болох эсэхийг турших гэнэ. Учир нь энэ өдөр дэлхийн багш нарын баярын өдөр тохиодог аж. Тиймээс дэлхийтэй хөл нийлүүлэх үүднээс энэ өдрийг сонгож, баяраа тэмдэглэвэл хэрхэхийг туршихаар Сонгинохайрхан дүүргийг сонгожээ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн багш нар баяраа тэмдэглэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ өдрийн гол үйл ажиллагаа нь багш нарыг шагнаж урамшуулах юм байна. Багш нарын сэтгэл ханамж хэр байгаагаас шалтгаалж, хуучнаар хоёрдугаар сард уу, эсвэл дэлхийн жишгийг дагах уу гэдгийг шийдэх гэнэ шүү. Баярыг ч хүртэл туршилтад үндэслэж тэмдэглэдэг болох нь ээ. Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ