Берлускони Эстоны улстөрч болохыг хүсчээ
Эстоноос Европарламентад сонгогдохыг хүссэн Италийн экс ерөнхий сайд Берлусконигийн шийдвэр Прибалтийн улс орнуудын хувьд гэнэтийн явдал болов. Үүнийг Берлусконигийн дотны найз бизнесмэн Эрнесто Преатонигийн штаб Эстонд байрладаг гэдгээр тайлбарлаж байна.
Балтийн орны эрх баригчид түүний шийдвэрт хэрхэн хандахаа мэдэхгүй алмайрчээ. Эстоны хуулиар нэр дэвшигч тус улсад тогтмол оршин суух ёстой гэсэн заалт л түүний шийдвэрийг өөрчлөх магадлалтай гэнэ. Энэ нь хууль эрхзүйн томоохон маргаан дагуулна гэж ажиглагчид үзэж байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ