
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 56 хэлцэл хийгдэж, 19 ХК-ийн 30972 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр тендер саналын болон багцын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийнээр нийтдээ 26328,065.30 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс 17 компанийн үнэт цаас энгийн арилжаагаар тэрбум 101 сая 160 мянга 900 төгрөгөөр арилжигджээ.
ТОП-20 индекс пүрэв гарагийн байдлаар 13718.50 нэгж болж, өмнөх өдрөөсөөр 9.12 нэгжээр буюу 0.07 хувиар өссөн байна. Энэ өдөр 7 компанийн үнэт цаасны ханш өссөн бол 8 ХК-ийн хувьцааны ханш буурчээ. Харин 4 компанийн үнэт цаас тогтвортой үнэтэйгээр арилжигдсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ