Хилийн чанадад суугаа монгол иргэдээ бүртгэнэ

img

ГХЯ, НХХЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хамтран хэрэг­жүүлж буй хилийн чанадад суугаа монгол иргэдээ бүртгэх ажлын хүрээнд Израиль Улсад оршин суугаа монгол иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахаар Монгол Улсаас АНБЕУ-д суугаа Элчин сайд Д.Баярхүү, тус ЭСЯ-ны консулын ажилтан Б.Нямдаваг нар энэ 11 дүгээр сарын 13-17-нд тус улсын Тель-Авив болон Иерусалим хотод томилолтоор ажиллажээ. Израиль Улсад оршин суугаа Монгол Улсын харьяат нийт 43 иргэнээс 35 иргэнийг нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, 25 иргэнд консулын журмын дагуу итгэмжлэл хийж өгчээ. Үлдэх 6-8 иргэн нь Монголд ирэхдээ бүртгэлд хамрагдсан байв. Томилолтоор ажиллах хугацаанд тус улс дахь манай Өргөмжит консул Ами Оркаби чин сэтгэлийн туслалцаа үзүүлжээ. Мөн Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний болон ор­чин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Швед болон Скан­динавын орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд­дээ зориулан ЭСЯ-наас «Нээлттэй хаал­ганы өдөр»-ийг энэ сарын 26-ны бямба гарагт Стокгольм хот­ноо зохион байгуулах гэж байна. «Нээлттэй хаалганы өдөр»-өөр ЭСЯ-ны ажилтнууд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлж, Иргэний шинэ­чилсэн бүртгэл явуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Cari Hissam:
I¡¦m now not sure the location you are acquiring your information, nevertheless very good topic. I needs to spend some time understanding a lot much more or understanding much more. Thanks for amazing info I was on the lookout for this info for my mission.
2011-12-12