Сайн эрсийн хөшөөт цогцолбор босно
Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, “Хөх тэнгэрийн зам” ХХК хамтран шилийн сайн эрсийн хөшөөт цогцолборыг босгохоор болжээ. Уг хөшөөт цогцолборыг Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Шилийн Богд хайрхнаас долоон км зайтай босгох гэнэ. Уг хөшөөт цогцолбор нь Манжийн дарлалын үед улс эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайхран тэмцсэн монголын сайн эрсийн гавьяаг үнэлж, нийтэд сурталчилан таниулах зорилготой гэнэ.
Хөшөөт цогцолбор дээрхи эхний хөшөө нь 16 хөтөлгөө морьтой шилийн сайн эрс нар, сар, гал дээр цуглаж буйгаар хийгдэх аж.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ