Н.Алтанхуяг: Төсвийн зардлыг танавал 200 тэрбумыг хэмнэх тооцоо гаргасан

.
-Японы Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн гуравдугаар Манай улсад айлчилсан. Энэ айлчлалаас хойш зургаан сарын дараа манай тал Японд айлчлал хийлээ. Энэ хугацаад хоёр орны хооронд олон бодит ажил, хэлцэл явагдсан. Айлчлалын хүрээнд стратегийн дунд хугацааны түншлэлийг баталлаа. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид нартай хийсэн уулзалт үр дүнтэй боллоо. Тухайн улсын хөрөнгийн зах зээлд мөнгө босгох боломжийг ч ажил хэрэг болгохоор болж байна. Засгийн газраас эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх таван хуулийн төслийг УИХ-д өргөн бариад ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж байгаа хэмээн онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хумигдаж, зарим банкууд урьдчилгааг 60 хувьд хүргэсэн гэх мэдээлэлд тайлбар хийхгүй юу?
-Энэ хөтөлбөр хэрэгжих эхлэх үед л зогсоно гэцгээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зогсоогүй л байгаа биз дээ. Урьдчилгаагаа 50-60 хувьд хүргэж байгаа юм бол “Хас” банк энэ хөтөлбөрөөс гарч байгаа юм байлгүй. Хэрэв үнэн бол энэ хөтөлбөрөөс гарч байна л гэсэн үг. Иргэдэд сонголт нь бий шүү дээ. Хэн 50 хувийн урьдчилгаа хийх вэ дээ. Тэгээд ч Хас банк тийм ч том банк биш.
. -Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулах боломж байгаа юу? -Энэ асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд амины орон сууцыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр авах тухай зүйл байхгүй.
.
-Оюутолгой асуудлаар ямар нэг шийдэлд хүрсэн үү?
-“Эрдэнэс Оюутолгой”-н удирдлага өөрчлөгдсөн. Удирдлагын шинэ баг ирэх бямба гаригт Лондон руу явж, “Рио Тинто”-гийн удирдлагатай уулзана. Тэд гүний уурхайн санхүүжилтэнд яаж мөнгө босгох талаар тодорхой мэдээллүүд авчрах юм.
.
-Төсөвт тодотгол хийх болов уу?-Ч.Улаан сайдын хэлснээр төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй байна. Зарим орлогууд тасалдаад байна. Гэхдээ зардлыг хэмнэвэл 200 тэрбумын хэмнэлт гарах тооцоо байна. Ямартай ч гадаад дотоодын зарим айлчлалыг ч хийхгүй байх даалгавар өгөөд байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ