Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах үүрэг өглөө

img

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан.
Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй рекламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулах юм.
Гэвч өнгөрөгч өдрүүдэд Зуун айлын явган хүний зам дээр  “Улаанбаатар сан”-гийн рекламны самбарыг  ямар ч зөвшөөрөлгүйгээр байршуулсан байжээ. Тиймээс  тус сангийн холбогдох хүмүүстэй уулзаж, яаралтай буулгах үүргийг  Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс өгчээ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одод:
Батүүлээ зөв санаа байна буулгасан тээвэрлэсэн хөлсийг холбогдох хүмүүсээр нь төлүүлэх хэрэгтэй
2013-09-20
zochin:
ewdelsen zamyg ni zasuulaarai . manaikhan buulgachikhaad l zamyg ni zasakhguy albatai yum shig khayad l yawna shuu . ajil khiiji chadakhguy, neg yum khiikhdee nuguug ni suitgedeg, goo zuin medremji baikhguiy
2013-09-20