
МХЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болно. Энэ удаагийн хурлаар ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдах үйл ажиллагаа болон хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН, иргэдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн болон Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг нээлттэй хэлэлцэнэ.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэхэд ЭМЯ, Нийслэлийн ЗАА, Нийслэлийн Цагдаагийн газар, ШӨХТГ зэрэг газруудын хүмүүс оролцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ