Төмсний хураалт 50 хувьтай байна

img

Нийслэлийн иргэдийг үнэ хямд, дотоодын төмс, хүнсний ногоогоор хангах үүднээс энэ жил 6 дүүргийн 22 хороон дээр лангуу нээн ажиллуулж байна. Эдгээр лангуун дээр газар тариалан эрхлэгчид хоршоо болон нэгдэж, өөрсдийн тарьсан төмс хүнсний ногоог ченжийн гар дамжуулалгүй шууд хэрэглэгчдэд хүргэж байгаагаараа онцлогтой. Цаг хугацаа богино байсан тул одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт нээх ёстой гурван лангууг ажиллуулж эхлээгүй байгаа аж. Энэ сарын 5-ны өдрийн мэдээгээр дээрх лангуунуудаар 3000 гаруй тонн эрт ургацын төмс, хүнсний ногоог худалджээ.

Төмс, хүнсний ногооны үндсэн хураалтын хувьд одоогийн байдлаар төмс 50 хувьтай, хүнсний ногоо 40 орчим хувьтай байгаа аж. Энэ жил сонгины тариалалт өмнөх жилүүдээс нэг дахин нэмэгджээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayar:
Orosuudad ynegyi tuslamjaar ogdoo yadarsan tsagt nohriin chanar tanigdana gedeg dee Amar mornii ereg haviar olon hymyys hoolgyi bolood bgaa shyy
2013-09-20