Сөрөх тагнуулын газрын даргаар Т.Дашзэвэгийг томиллоо

Учир нь Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар тагнуулын албанд байхдаа улсын хилээр хууль бусаар алт гаргасан гэмт хэргийг илрүүлэх нэрийдлээр өөрийн ах дүү, тойрон хүрээлэгчдээ оролцуулан хууль бус алтны бизнес хийхийн зэрэгцээ хэд хэдэн томоохон газрын наймаанд оролцсон гэх хэл аманд орж байсан юм.
Мөн Хятадын тусгай албанд баривчлагдан шалгагдаж байсан Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Жаргалсайхан гэгчтэй хувийн болон гэр бүлийн дотно харилцаатай байдаг гэх мэт мэдээлэл гарч байлаа. Түүнчлэн, түүнийг Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардтай холбоотой хэрэгт холбогдуулан Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байгаа юм.
Тиймээс Сөрөх тагнуулын гарын дарга эзгүйрээд байсан юм. Тэгвэл саяхан дээрх эзгүй суудалд нийслэлийн Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Дашзэвэгийг томилжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ