Зохиолчид их хурлаа хуралдуулна
Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр болно. Уг хуралдаан өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн, дараачийн дөрвөн жил зохиолчдын эвлэлийг удирдах зөвлөлийн даргаа сонгох аж. Учир нь өнөөдөр МЗЭ-ийн дотоод журмын дагуу Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгч байгаа аж. Уг их хурлын хүрээнд өнөөдөр 11:00 цагаас Хүүхдийн ордны танхимд эхний өдрийн хурал болно. Энэ үеэр илтгэл хэлэлцүүлж, өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдаа оноог дэнслэн ярилцах юм байна. Мөн маргааш 10:00 цагаас “Blue sky” төвийн хурлын танхимд удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох нээлттэй санал хураалт болох ажээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ