Алттай цай худалдаж эхэллээ
Дубайн Art Cafe Mocca кафед 22 каратын алттай цайг үйлчлүүлэгчиддээ санал болгож эхэлжээ. Цай 55 дирхам буюу 15 ам.долларын үнэтэй.
Цейлон цайг Герман руу илгээж маш нимгэн алтаар бүрж дараа нь Мароккод үнэр оруулдаг гэнэ. Энэхүү хосгүй цайны санааг Английн таван одтой буудалд байдаг 24 Karat Gold Afternoon Tea –ээс авсан аж. Идэж, ууж болдог алтыг хүний эрүүл мэндэд ашиг тустай гэж сурталчилж байгаа ч “алттай цай” ууж байна гэж бодох нь өндөр таашаал өгдөг байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ