Фэйсбүүкээр танилцахгүй байхыг анхаарууллаа
Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага болсон талаар Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Учир нь сүүлийн үед хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ. Иргэд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орнуудын харьяалалттай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байх шаардлагатай байгааг анхааруулж байна. Учир нь дээрх гэмт этгээдүүд ямар нэг байдлаар иргэдтэй харьцаа тогтоож улмаар видео чат хийх хүсэлтийг илгээдэг, үүний дараа чат хийж байгаа бичлэгийг хуулбарлан цахим хуудсанд байршуулж танил найз нөхөд, гэр бүлийнхэнд нь мэдээллийг тараана зэргээр дарамталж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг гэнэ.
Иймд ард иргэд, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийн бусдад алдахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ