Би хар арьстай гэсэн үндэслэлээр нарны илчийг мэдрэх ёсгүй гэж үү

img

Шон Корей Картер буюу “Jay-Z” 2012-2013 оны хооронд 450 сая долларын ашиг олж, арван Грэммийн шагнал хүртэж, түүний цомог 50 сая хувь борлогдсоноороо хамгийн амжилттай уран бүтээлчээр тодроод байгаа юм. Тэрбээр “The 40/40 club” сүлжээ спорт клуб, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Жерси Нэтс” баг, “Rocawear” брэнд болон “Def Jam Records”-ийн эзэн юм. Түүнтэй “Форбс” сэтгүүлийн Элвис Мичел уулзаж хэрхэн амжилтад хүрсэн болон өнөөгийн хөгжмийн ертөнцийн талаар ярилцсаныг сонирхуулъя.

.

-Энэ бүхэн хүмүүсийн хөгжим сонсох гэсэн дур хүсэлтэй холбоотой юм болов уу?

-Миний бодлоор дур хүсэл бол асуудал биш. Дуу хөгжим бүх үеийн түүхэн дэх хэрэглээнийхээ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж би ойлгодог. Харин хөгжим үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ мөнгө болгох арга зам нь хэтэрхий том зах зээлийг хамарч байгаад оршиж байна. Урьд нь бид хөгжмийг барьж, харж, эргүүлж тойруулж үзэж чаддаг байсан бол одоо хөгжим агаарт байж байдаг агаарын химийн нэгэн найрлага мэт болжээ.

.

-Таны уран бүтээлийг сонсч байхад та бүх үеийн түүхэн дэх гэж хэлэх дуртай санагдсан. Одоо ярилцлагадаа ч гэсэн дурдлаа. Та үргэлж энэ үгийг хэрэглэдэг үү?

-Цаг ямагт хэлдэг ганц үг байгаа юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг үгсийг би дууны үгэндээ оруулснаар хүмүүсийн сэтгэхгүйд ойр санагдах болов уу гэж боддог. Нэрт дуучин Раким 1988 онд өгсөн ярилцлагадаа “Би хөмрөх гэдэг хүмүүсийн хэрэглэгддэггүй байсан үгийг өдөр тутмын үг болголоо” гэж дурдсан байдаг. Энэ талаар би яриад байгаа юм шүү дээ. Би алдартай хүмүүсийн ярилцлагыг унших дуртай. Тэдний амбиц харагддаг юм.

.

-Та урьд нь домогт Nototious B.I.G-тэй хамтарч байсан тань одоо хамтран бүтээгч болоход тань нөлөөлсөн болов уу?

-Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ орчин үеийн хөгжмийн ертөнцөд хамтран ажиллахгүйгээр амжилтад хүрэх нь ховор болсон. Ганцаараа уран бүтээл туурвиж амжилт олох нь арав хорин жилийн өмнө боломжтой байсан бол өнөө үеийн хөгжим сонирхогчид биднээс илүү даяарчлагдсан зүйл хүсдэг болсон нь ил.

.

-Та рок болон поп хөгжим сонсдог уу?

-Сонсолгүй яахав. Хөгжим бол хөгжим. Би хип хоп дуучин болохоор бусад хөгжмийн урсгалыг сонсдоггүй, хүлээж авдаггүй гэж бусад шиг худал ярихгүй. Харин ч хип хоп, рок, поп гэж хувааж, ялгаж сонсдог хүмүүсийг би ердөө ойлгодоггүй. Би тэднийг “хөгжмийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид” гэж ойлгодог.

.

-Таныг өдий хэмжээний амжилтад хүргэсэн нууц юу вэ?

-Миний бодлоор айдас маань намайг ийм амжилтад хүрэхэд түлхэц болсон байх. Амжилтад хүрсэн хүмүүсийг илүү том айдас дагаж явдаг. Учир нь тэд амжилтад хүрэхийн тулд хөлс хүчээ дуслуулж байж хүрсэн болохоор тэр бүхнээ өөр хэн нэгэнд алдчих вий гэхээс айж, тэр бүх үнэт зүйлсээ алдахгүйн тулд анх амжилтад хүрэхийн тулд хийж байсан зүйл шигээ чанартай, шинэлэг зүйлс хийх эрэлд гардаг. Тиймээс миний сүүлийн “Blueprint 3” цомог надаас хамгийн их эрч хүч, хичээл чармайлт шаардсан цомог болсон гэж боддог.

.

-Та Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой оройн зоог барьсны дараа “Ерөнхийлөгч миний хөгжмийн талаар надтай ярилцаж байгааг бодоход ертөнц өөрчлөгджээ” гэж хэлж байснаа санаж байгаа байх. Барак Обама хүртэл тантай уулзсан байсан. Ингээд АНУ-ын хоёр ерөнхийлөгч таны уран бүтээлийг ойлгож, дэмждэг байх танд ямар санагдаж байна?

-Би хип хоп урлагийн насаар бол Роллинг Стоунс хамтлагийн хэмжээнд хүрээд байгаа гэж боддог. Заримдаа энэхүү талбарт ийм урт удаан жил оршин тогтнож байгаагаараа бахархдаг. Харин үүнийг маань улам баталж өгсөн хоёр ерөнхийлөгчдөө баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд Обаматай гольф тоглох Клинтонтой оройн зоог барих бол нэр төр болон амьдралын минь ховор олдох завшаан. Гудамжны нэгэн рэппэр залуу хип хоп урлагаар дагнаж ажилласны үр дүнд ерөнхийлөгчидтэй нүүр тулан тэдний сэтгэгдлийг сонсоно чинээ хэн бодох билээ.

.

-Юм бүхэн хувьсдагийн хэрээр хип хоп урлаг ч гэсэн өөрчлөгдөж байна. Гэхдээ хип хоп урлаг мөнгөний хэрэгсэл болон хөгжиж байгаад харамсалтай байна?

-Аливаа зүйлд давуу болон сул тал байдаг. Анх хип хоп урлаг сэтгүүлчдийн олж харж чаддаггүй нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг иргэний дуу хоолой байсан бол одоо амьдралын тансаг хэв маягт уриалан дуудсан тал руу хувьсч байгаа нь тийм ч буруу зүйл биш.

.

-Гэр бүлийнхээ талаар?

-Би түүнтэйгээ учирсандаа хязгааргүй их баярладаг. Тэрэнгүйгээр өөрийгөө төсөөлөх аргагүй. Ганц зүйл хэлэхэд, эмэгтэй хүн бол агуу урлаг. Эмэгтэй хүнийг гүйцэх урлаг гэж үгүй.

.

-Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр бүр өөртөө юу гэж хэлдэг байв?

-Би 16 нас хүртлээ хар тамхи зардаг байсан. 10-аад удаа шоронд орж явлаа. Энэ бүхэн үнэн. Өглөө босоод л “нар та халуун бол илчээ яагаад харамгүй хайрлахгүй байгаа юм бэ” гэж хэлдэг байсан. “Би хар арьстай гэсэн үндэслэлээр нарны илчийг мэдрэх ёсгүй” гэж үү. Энэ хоёр өгүүлбэр миний амьдралыг өөрчилсөн.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lhagva:
Uhaantai zaluu bnshuu
2013-09-20
good hariult:
chi ch comment bichihdee aguu l daa hehe
2013-09-20
Good:
Яг над шиг
2013-09-20
Good:
Horvood huchtei humuus baih um daa
2013-09-20