Ерөнхийлөгч рүүгээ хүчил цацсан иргэдийг баривчилжээ

Ердөө хэдхэн хоногийн өмнө Зинзабарын төрийн тэргүүнийг авто машинаар явж байхад нь хэсэг дугуйтай этгээдүүд халдаж, химийн хүчил цацсаны улмаас Али Мухамедын биеийг бүхэлд нь түлжээ. Али Мухамедын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэснээр хүчлийн хорыг гадагшуулж чаджээ. Түүний нүүр, цээжин хэсэг нь бүхэлдээ хар өнгөтэй болсон гэнэ. Ерөнхийлөгч хэлэхдээ хүчил цацсан бүх этгээдүүдийг хуулийн өмнө зогсоож, хатуу хариуцлага тохох болно гэдгээ сануулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ