Миний ганц хүсэл бол “нисэх”

.
-Хоёулаа шууд гол сэдэвтээ орох уу. Чи дэлхийн хэмжээний од биш ч зүгээр л өнөөгийн асуудлаар ярилцахыг хүсч байна?
-Та нэг зүйлийг алдаад хэлчихлээ. Би дэлхийн хэмжээний од болчихсон ш дээ. Өглөө бүр охидууд гэрийн минь өмнө цугларсан байдаг. Энэ чинь тэгээд од биш үү. За намайг хайрладаг охидуудаа, дэлгэцийнхээ өмнө сууцгаагаарай. Миний нэрийг Хербиз Чавиз гэдэг. Нас 36. Ганц бие. Хувиараа фото студи ажиллуулдаг “Супермэн” гэгч байна.
.
-Дэлхийгээр дүүрэн үлгэрийн баатар байхад яагаад ганцхан “Супермэн” гэж. Өөр сонголт байгаагүй юм уу?
-Би “Супермэн”-ий цувралыг 15 наснаасаа хойш тасралтгүй үзсэн. Кино дэлгэцэнд гарахад манай ангийн охид хичээлээ таслаад л үздэг байсан. Автобусанд суухад л тэрний талаар ярина. Төрсөн өдрөөр маань аав ээж хоёр “Супермэн”-ий шинэ цувралыг бэлгэдэг байсан. Энэ бүхэн л нөлөөлсөн байх.
.
-16 жилийн турш 19 гоо сайхны хагалгаанд орсон гэсэн. Одоогийн “чи”-дээ сэтгэл хангалуун байна уу?
-Мэдээж хэрэг. Толинд харах болгондоо ямар их бахархдаг гээч. Би өөртөө сэтгэл ханамжийг бүрэн өгсөн. Тиймээс та нар надад сэтгэлийн ханамж өгөх учиртай.
.
-Чи баян айлын өв залгамжлагч уу. Гоо сайхны 19 удаагийн хагалгаа хийлгэхэд мэдээж түрүүвчний зузаан чинь их нөлөөлсөн байлгүй дээ?
-Хөдөлмөр хүнийг өөр болгодог. Багаасаа л охидод голлогддог байсан учир мөнгө цуглуулж эхэлсэн.
.
-Хэдэн төгрөгөөр 16 жилийн турш ийм олон хагалгаа хийлгэв?
-300.000 мянган пэсо /Филиппины мөнгөн дэвсгэрт/. 680.00 мянган ам. доллар.
.
-Ээ бурхан минь. Би дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагт ажилладаг хэрнээ ийм их мөнгийг хэзээ ч гоо сайхандаа зориулахгүй байлаа. Бас агуу их зориг шүү?
-Мөнгийг зүгээр үрээгүй юм чинь. Гоо сайхандаа бүсгүйчүүд энэнээс ихийг зориулдаг биз дээ.
.
-Би лав биш. Найз охин, эхнэр хүүхдийн аль нь байна?
-Анх 20 настайгаасаа хойш хагалгаанд орсон. 2009 онд хийлгэсэн булчин томруулдаг хагалгаанд орсны дараахан миний хандлага эсрэг хүйстэнээ бус эрэгтэй хүн сонирхох болсон. Эмч нар алдаа гаргасандаа харамсч үнэгүй гурван хагалгаа хийлгэхийг хүссэн. Би ч тэр даруйдаа зөвшөөрсөндөө. Анх охидод таалагдахын тулд өөрийгөө өөрчилсөн бол, одоо тэдэнд сайхан харагдах хэрэггүй болсондоо баяртай байна.
.
-Хэд дэх хагалгааны үеэр вэ. Харамсахгүй байна уу?
-Ес дэх хагалгааны үеэр. Огтхон ч харамсахгүй байна. Угаасаа охид царай муутай юм байж, нэг их зантай байдаг биз дээ. Өөрсдийгөө сахиусан тэнгэр гэж боддог юм уу хаашаа юм.
.
-Тэнэг гэхэд дэндүү тэнэг залуу юм. Чамд юу гэж ч хэлэх вэ дээ. Би барбитай адилхан болохын тулд 21 удаа хагалгаанд орсон залууг танина. Харин чи болохоор “Супермэн”-тэй адилхан болохын тулд 19 удаа хагалгаанд орсон. Хагалгааны ширээний дээр хэвтэж байхдаа юу гэж боддог байв?
-Хагалгаа хийлгэж байхад их өвддөг. Тэгэхдээ “Супермэн” шиг яаж нисэж сурах вэ гэсэн бодол төрдөг дөө. Өглөө болгон орноосоо босоод нисэх гэж оролддог. Одоо миний ганц хүсэл бол “нисэх”.
.
-Чамайг ер нь сонсоод байхад гоо сайхны хагалгааг өсвөр үеийхэнд буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа юм биш?
-Хагалгаа хийлгэх зүгээрээ. Дараа нь төрөх гоо үзэсгэлэнгээ бод. Тэгвэл чи өөр хүн болох болно.
.
-Чиний ирээдүйн зорилго?
-Яаж олон “Супермэн”-ий цуглуулгатай болох вэ гэж бодож байна. Надад 250 гаруй төрлийн “Супермэн”-ий зурагтай цамц, ор, тоглоом байгаа. Намайг залуу халуухан харуулдаг гол зүйл минь “Супермэн” шүү дээ.
.
-Мөрөөдөл гэхэд хэцүүхэн л юм?
-Дараагийнхаа хагалгаандаа ч ордог юм уу. Хамар таалагдахгүй байгаа. Тиймээс мөнгөө цуглуулахаас даа.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ