Мексикийн 155 хотод онц байдал зарлав

АНУ-ын геологийн судалгааны төвөөс Мексикийн буланг Ингрид хэмээх хар салхи ниргэж, Номхон далайн эргийн бүс нутгаар Мануэл далайн шуурга дэгдэж нэлээдгүй аюултай нөхцөлд байгаа гэнэ.
Хар салхины гамшигт Веракус, Герреро, Пуэбла, Гидальго, Мичоакан, Оаксака зэрэг муж амьдрах ямар ч боломжгүй болтлоо сүйдсэн гэдгийг Мексикийн байгаль орчны дэд сайд Ханур Таеж мэдэгджээ.
Эдгээрээс Номхон далайг түшиглэсэн амралтын газраараа алдартай Мексикийн Акапулько хотод далайн шуурганы улмаас 21 хүн амь үрэгдэж, барилга, гүүрүүд нурж, автозамууд эвдэрч, гол мөрнүүд эргээ халин үерлээд байгаа гэнэ. Мөн олон тооны онгоцны нислэг цуцлагдаж, хурдны бүх автозамуудыг хаажээ. Веракрус мужид аялагчид автобустайгаа хөрсний нурангид даруулснаас болж өчигдөр 10 гаруй хүн амь үрэгдэж, 23 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ