Архи хуурамчаар үйлдвэрлэжээ
Баянгол дүүргийн 20-р хорооны Өнөр хотхоны 45-р байранд архи хуурамчаар үйлдвэрлэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус байранд түрээслэн амьдрагч 38 настай эрэгтэй М, 39 настай эмэгтэй Н нар нь 750 гр, 500 граммын “Экспорт”, 750гр “Ерөөл” архи хуурамчаар үйлдвэрлэж байсныг тус дүүргийн цагдаагийн албан хаагч илрүүлжээ. Хэргийн газар “Экс”, “Болор”, “Ерөөл”, “Улаанбаатар” зэрэг архины хоосон шил байсныг хураан авсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ