Ч.Баттуул эмчилгээ хийлгэж байна

img

АНУ-ын иргэн Жон Мартин Кинийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн. Тэгвэл тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангиар буруутгах бөгөөд одоогоор улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа боловч түүний хэрэг мөрдөн байцаалтад удаа дараа буцаагдаад байгаа билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ