Ноён “Үгүй” дипломат урлагаар дайныг сааруулж чадлаа

img

Сүүлийн зургаан долоо хоног ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нэр хүнд асар хурдацтай өслөө. Сирид өгөх цохилтыг сааруулж чадсан гавьяа Путинийхээс   дутахгүй Сергей Лавровт ногдож байна. Энэ хугацаанд Орос Асадад зэвсэг нийлүүлж, дипломат хаалт бий болгож чадав. . Ерөнхийдөө ноён Лавров Нэгдсэн Улсыг яриа хэлэлцээнд уриалж Кремлийн үүрэг ролийг хуучирсан “Хүйтэн дайн”-ы ойлголтын бааз дээр илт өсгөж байгааг дэлхий нийт харж байна. Тэрээр  олон жилийн дипломат ажлын туршлагаа  үүнд  гайхалтай ашигласан  юм. С.Лавров сүүлийн арав гаруй жил Гадаад хэргийн сайдаар  ажилласан төдийгүй НҮБ-д ОХУ-ыг төлөөлөн байнгын төлөөлөгчөөр мөн л арав орчим жил  ажилласан. Түүнийг Ноён “Үгүй” гэж мэргэжил нэгтнүүд нь нэрлэх нь олонтаа.

. Түүнийг өнөөдөр дэлхийн хамгийн өндөр мэргэшсэн дипломатч хэмээн дуу нэгтэй нэрлэх нь олонтаа болжээ, тэр тусмаа америкчууд. Сергей Лавров 1972 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн. Шри-Ланкад хэсэгхэн хугацаанд ажилласныхаа дараа 1981 онд НҮБ-д ажиллаж эхэлсэн. Тэрбээр НҮБ-ын хуралдаанууд дээр ямар нэг юм зурж суугаа нь хийх юмаа олж ядсан мэт харагддаг ч толгой нь байнга ажиллаж байдаг гэж мэргэжил нэгт нөхөр нь дурсан ярьсан байдаг. Тэр бас улаан тамхичин. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны төв штабт тамхи татаж болохгүй гэсэн журмыг зөрчиж “Барилга байшин Кофид хамаагүй”  гэдэг байсан. Тэр виски, сигарт дуртай. Заримдаа тэр гэнэт дипломат бус зан гаргадаг. Ямартай нэг удаа  зурагчинд “Яаж зогсч зургаа авахуулыг битгий заа, зүгээр л амжиж агшинг ав” гэж хэлэхэв. Сергей Викторович Лавров 63 настай. 1950 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн. Эцэг нь Тбилисийн армян гаралтай. Англи, франц, сингал хэлтэй. Гэр бүлтэй. Нэг охинтой. Ширүүн урсгалтай голд завиар аялах хоббитой. Хөлбөмбөгт дуртай. Шүлэг бичиж, гитартай дуу дуулдаг.

.

Түүнийг англи хэл төгс мэддэг гэдэг ч аливаа хэвлэлийн бага хурал дээр албан ёсны байдлыг бодолцон орос хэлээр хариулдаг. Сирид өгөх цохилтыг сааруулсны дараа дэлхийн олон зуун хүн дипломат яриа хэлэлцээ сэргэсэн сайхан цаг ирснийг Сергей Лавровын нэртэй хамт хэлж байна.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
Huuchin kommunist...orosuud ugaasaa bugd novshnuud
2013-09-21
buruu:
mr no gej huuchin zuvlultiin gadaad hergiin said gromykog heldeg baisan yum
2013-09-20
bgbg:
ярих юмгүй сайн дипломат хүн шүү
2013-09-20
zochin:
yarih yumgyi mundag hyn manaihan ene hynees ih yum suraltsah heregtei iim baij baij l diplomat gedeg ner zyyh estoi
2013-09-20