Эмэгтэй бөхчүүд Японд хамтарсан бэлтгэл хийнэ
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Япон улсад хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Давгадорж өөрийн твиттэр хуудаснаа бичжээ.
Дэлхийд энэ спортын төрлөөр тэргүүлдэг шилдэг бөхчүүд болон сургалт дасгалжуулалттай, өвөрмөц шилдэг арга барилтай Япон, Хятад, Канадын баг тамирчидтай манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид дахин хамтарсан бэлтгэл хийхээр боллоо. Барилдааны өндөр ур чадвартай, шилдэг олон өрсөлдөгчтэй, шинжлэх ухаан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон энэ тусгай нөхцөл хангамж дээр хамтарсан бэлтгэл хийнэ гэдэг манай тамирчдад олимпийн өмнө олдож байгаа маш том боломж юм.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ