
Сансарын Шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажил хийхээр болжээ. Уг замыг 23-ны өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөж байгаа аж. Дарь-Эхийн замын гүйцэтгэгч "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийхээр болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ