Эцэг эхчүүд жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

img

Энэ жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эх орондоо үйлдвэрлэсэн нэг стандартын дүрэмт хувцсаар жигдэрч буй. Гэвч шинэ дүрэмт хувцасны үнэ хэт өндөр байгаа нь эцэг эхчүүдийг бухимдуулж байгаа юм.

Тиймээс бухимдсан эцэг, эхчүүд “Эцэг эхчүүдийн түр хороо” байгуулан өнөөдөр 15.00 цагт Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, дүрэмт хувцасны үнийг бууруулах талаар салбарын яаманд шаардлага хүргүүлэхээр болсон билээ.

Тэгвэл өнөөдөр болох байсан жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Энэ талаар Эцэг эхчүүдийн түр хорооны гишүүн Ж.Сумъяагаас тодрууллаа.

-Жагсаалаа юуны учир хойшуулахаар болов?

-Би Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт жагсаал цуглаан хийх хүсэлтээ гаргасан. Гэвч одоогоор хариу ирүүлээгүй байгаа учир тодорхойгүй хугацаагаар жагсаалаа хойшлуулахаар боллоо.Учир нь Монгол Улсын хуулийг хүндэтгэх ёстой. Тийм учраас цугласан эцэг эхчүүдэд энэ талаар зөвөөр ойлгуулаад тарааж байна.

-Хэрэв хүсэлтэд хариу ирэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Тэгвэл түр хорооны гишүүд хуралдаж байгаад хэзээ хийхээ шийднэ.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tgtg:
Hudaldagdsan bh sumiya zovshoorol avaad bh yu bsiin medegdee l boloh bishuu eserguutseliig demjdeg darga haana bsiin bulihaitai gar bn daa
2013-09-21
bagi:
tenegt
2013-09-20