Зүүн дөрвөн замын уулзварыг хаана
Өнөөдөр орой 22.00 цагаас зүүн 4 замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг хаана. Уг уулзварын засварын ажил энэ сарын 22-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд, уулзварын хучилт хийх ажээ. Тиймээс Нийслэлийн зам тээврийн газраас эрхэм жолооч нарт хойд урсгалаар хоёр эгнээ зорчихыг сануулж байгаа аж. Харин энэ сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 22:00 цаг хүртэл энэ замын хойд урсгалын 100 метр хэсгийг хааж, хучилт хийх тул урд урсгалаар хоёр эгнээ зорчихоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ