Непалын гаалийн дарга Монголоос туршлага судлахаар иржээ

img

Непалын гаалийн дарга Сурия Драсад Ачаря тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-21-ний хооронд манай улсад айлчлал хийж, Гаалийн ерөнхий газарт зочилсон байна. Энэ үеэр хоёр орны гаалийн байгууллагын өнөөгийн хөгжил, мэдээллийн технологийг гаалийн хяналт шалгалтад ашиглаж байгаа байдал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцжээ.

Непалын засгийн газраас гаалийнхаа мэдээллийн автоматжуулсан системийг хөгжүүлэхэд онцгой анхаарч АХБ-ны тусламжтай цахим гаалийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Иймээс энэ чиглэлээр амжилттай ажиллаж байгаа гаалийн байгууллагуудаас туршлага судлахаар 4 орныг сонгосны нэг нь Монгол болохыг  Непалын гаалийн дарга онцлон тэмдэглэв. Тэрээр Монголд ирэхийн өмнө Гүрж, Энэтхэг зэрэг орноор орж, гаалийн мэдээллийн системтэй танилцжээ. Айлчлалын хүрээнд  тэрээр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт зочилж, Монголын Гаалийн CAIS системийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jaali:
xa xa neeree yaj avilga avdagiig l sudlah baih daa
2013-09-23
balba:
Nepal bol hyatadiin uls tor ediin zasgiin noloond orchihson bileg temdgiin todii tusgaar uls. Hyatadiig barimtlagchid parlamentad ni diilenh bolchihson uuland ni hyatadiig barimtlagch partizanii otryaduud baildaanii ajillagaa zasgiin gzriinhaa esreg yvuulj b.dag hyatadiin tusgai albaniihan duraaraa durgij b.dag oron doo. Archagui b.val bid mon iim bolohod oirhon b.gaa shuu. Manai uls torchid Nepaliig sain sudalbal Hyatadiin ayul zanalaas sergiilehed chuhal ach holbogdoltoi shuu. Hyatadiin ezlen turemgiileh tehnologiig medej avtsgaay.
2013-09-23
haha:
Baatartai l uulzuulchihaach
2013-09-21
xaxa:
goy onigoo bna xaaxaxaxaxax
2013-09-21
наймаа:
Непал зэрэг орны дэргэд манай гааль бол гааль шиг гааль байхаа.Гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг нэвтэрүүлнэ гэдэг амар ажил биш шүү.Бусад агенлагүүд одоо ч автоматжуулсан системийг нэвтэрүүлж чадаагүй л бна шүү дээ.Шүүх гэхэд одоо л эхлэх гэж бна даа. Манай гааль сайн ажиллаж бгаа шүү!!!!.Гаалийн туршлагаас сурцгаая агентлагуудаа.
2013-09-20
123456789:
манай гаалийн дарга дэлбэрлээ таргалаад Авилга яаж явдагийг судлахаар ирсэн Балбын гаалийн дарга туранхай гэж хөөрхий
2013-09-20
123456:
Яаж авилга авдаг, эх орныхзз түүхийн үнэт бүтээлийг гадагш нь сэмээрхэн гаргадгийг л судлах байлгүй дээ
2013-09-20
Pee+:
Hezee America Mongoloos turshlaga sudlana geed yavj baih ym bol doo...
2013-09-20