БНХАУ-ын иргэн 7 кг хаш чулуу хил давуулахыг завдав
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын харъяа Баянхошууны боомтоор энэ сарын хоёрны өдөр 7 кг хаш чулуу улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал гаалийн хилээр нэвтэрч байсан БНХАУ-ын иргэн Л-ын EB1612 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад ногоон өнгийн 7 кг чулуу нуусан байсныг илрүүлэн, түр саатуулжээ. Ингээд дээж аван Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд явуулахад ногоон хаш болох нь тогтоогдсон байна. Гаалийн байгууллага тухайн барааг хураан авч улсын орлого болгон зөрчил гаргагч этгээдэд Гаалийн тухай хуулийн дагуу захиргааны хариуцлага ноогдуулжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ