Үүл баатараа ордон давуулаад халиагаач

img

Төрийн ордны зүүн талын Хэвлэх үйлдвэрийн байр гэж олон хүнийг “аавын хаалга” татуулсан балгас байна аа. Байршилдаа болоод Ерөнхийлөгч агснаа ч гэсэн хэдэн жил шоронд хатаалгаж, өлсгөж басхүү нэг намын үндэс суурийг бий болгосон буянтай ч гэх үү буртагтай ч гэх үү нэг ийм балгас нийслэлийнхний нүдийг хужирласаар цөөнгүй жилийн нүүрийг үзлээ.

.

Яая гээд ч нөхдүүдийн ухаан нь хүрдэггүй бололтой. Тэгвэл надад санал байна. Машины зогсоол болгочихьё л доо. Сайд дарга нарын унааг больё гэхэд энгийн манууст машинаа зогсоочих талбай ээ дээ мөн ч хэрэгтэй байна даа. Дандаа ачуулсаар залхлаа.

.

Үүл баатар энэ их ажлын хажуугаар анзаардаггүй л байх. Гэхдээ хаа нэгхэн албан тасалгааныхаа цонхоор харж зогсохдоо харцаа бага зэрэг зүүн тийш шилжүүлчихвэл Цагаан хаалга нурааснаас илүү ашигтай болох байх даа. Нэгэнт л төр захиргаагаа хотын зах руу нүүлгэж амжихгүй байгаа болохоос байгаа талбайдаа жаахан машин зогсоочих зай гаргачихмаар юм. Ингээд биччихээр муусайн олигархиуд өмч хөрөнгөө байршуулах газар нэхлээ гээд унана л даа. Гэхдээ нийслэлийн таван өрх тутмын гурав нь унаатай гэсэн статистик бий.

.

Нийслэлд өнөөдөр метроноос илүү газар доорх машины зогсоол хамгийн хэрэгтэй байгаа. Барилга, орон сууц барихдаа ч тэр заавsал машины зогсоолтой байхыг шаарддаг гэдэг ч нарийндаа тэрэн шиг худлаа зүйл алга. Нэгдүгээр эгнээнд машин зогсоохыг хориглосон шийдвэр гараад удаагүй байна. Уг нь Баатарын зөв л дөө. Гэхдээ тэр машинуудыг хаана байрлуулах вэ. Хүүхдийн кинонд гардагчлан бөгж эргүүлээд л алга болгочих уу.

.

Төрийн ордны зүүн талын Хэвлэх үйлдвэрийн барилгыг нураагаад машины зогсоол бий болгохоос энэ ажлаа эхэлье. Яагаад орчин үеийн чанар стандартад нийцсэн хэдэн давхар машины зогсоол барьж үлгэрлэж болохгүй гэж. Ар араасаа хэдэн төв газар ийм машины зогсоол барьчихвал нэгдүгээр эгнээнд машинд зогсоохыг хориглосноос илүү үр дүнтэй байхсан.

.

Хотын хөгжил иргэдийн санаанаас гэдэг. Санаа нэмэхгүй бол, сэтгэл гаргахгүй л бол хот угаасаа хогийн тантан болдгийн жишээг бид хангалттай харсан. Басхүү мэдэрч туулсан. Үүл баатар их мундагсан. Яахав их хүний хажуугаар өчүүхэн зүйл шүргэх төдий өнгөрч анзаардаггүй байх. Харин сануулах нь энгийн иргэн миний үүрэг.

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үлэмжина:
энэ барилгыг ийм болгосон нь их харамсалтай, гэхдээ хийе бүтээе гэсэн хэнбугай ч тэр, одоо ажлаа эхэлмээр санагдана. Саад, тушаа бологсод нь болимоор юм, энэ байтугай л том том үйлдвэр, газрыг хувьдаа болгосон хүмүүс одоо Төрийн "толгойд" явж байгаа биз дээ...
2013-09-23
gerel:
zov l sanaa bn.huuchin tend bsan hoorhii soning Saruulbuyan ehelj nuulgeed oroh orongui bolgoson doo zailuul.ug n tend dotor Svkhbaatariin hereglej bsan ymnuud zondoo l bsan .hoorhii soningiinhon buurinaasaa hodlood oodlohgui baisaar shine darda ireed bur ami tasarch tarsan unen tvvhtei gazar daa
2013-09-23
зочин:
Үлэг гүрвэлийн маш сайхан том музей байхад л тохирсон газар даа. Яг стандартын дагуу үндэсний том музей бариад орхивол Үүлийг баатар гэдэгийг нь хүлээн зөвшөөрч болох л юм
2013-09-23
ардууд:
ардууд эндүүрээд байна энийг чинь энхбаяраас дээрэмдээд авчихсан би буруу сонсоогүй бол ТВ5-н дагдиймаагийнх болсон гэсэн шүү булааж авсан нь үнэн харин шинэ эзэн нь яг баталгаатай биш шүү гэхдээ л энхбаярых биш болсон дарламентийн барилга болгосон нь дээрээ ордны хойд цэцэрлэгийг булаацалдаад хэмлэлдээд байсан
2013-09-22
talarhal:
baatartaa bayarlaj yavdag shuu huvidaa 3 masintai bolohoor dandaa goe zahiramj gargadag baatartaa bayarlalaa odoo nomeriig bur doloo honogiin tald ny yavuuldag bolmoor bna talarhsan baynbalag
2013-09-22
zalgamj halaa:
Ardchilsan nam, MAN-nii 20 garui jiliin tursh bosgoj irsen heel hahuuli, luviar mafia-iin togotoltsoonii zuvhun humuusiig ni soliod togtoltsoog ni zalgamjilj avch baigaa bol udahgui naana chine ardchilsan namiin neg nuhur baishin bariad ehelne.Gehdee uuruu il garaad baihgui baih.
2013-09-22
С. Эрдэнэ:
Гадаадын хүмүүс байтугай бид монголчууд өөрсдөө ойлгохгүй байгаа, энэ хуучин хэвлэлийн үйлдвэрийн барилгыг энэ балгас чигээрээ байгаад их удаж байна. Энэ нийслэл маань удирдлагатай л юм бол энэ асуудлыг шийдэх цаг болохоос гадна их оройтоод байна гэж хэлмээр байна. Гадны хүмүүст энэ барилгыг тайлбарлах гэхээр хэцүү байдаг. Парламентын Ордоноо босгоно уу, автомашины зогсоолоо хийнэ үү, Батаарын музейгээ сүндэрлүүлнэ үү ямар нэгэн алхам он гараад хийхгүй бол болохгүй нээ, хотын удирдлагаа. Ганцхан Бат-Үүл даргад хаягламааргүй байна...
2013-09-22
MD-12:
Хуучин эздүүдээс нь салгаад авчихвал ч!!!!!!! ЮУ Ч хийсэн болно л доо !!!!!!!!
2013-09-22
irgen:
zasgiin gazriin shine ordong ter xui doloon xudagt bariad ogchixoochee ed nar xotiin tovd suux xereg bna uu ter xeer taldaa xurlaa xiiged xutsagagad suuj baig
2013-09-22
ganaa:
yun ordon be ene ordongoo shineer barih bol hotoos zaiduu barih heregtei ydaj ed nar zam haalgui ajildaa ochj baig ...tr gazar tsetserleg ymuu surguulii barih heregtei ...yun metro be uul dargaa metro barih gseer baital uul darga tanii nas hurehgui uheh bhaa shabaaralduulaad shahaad barisan barilgaa yachihaad metro barih ym yriad bgan eruul uhaanar bodooch de lab l altanhuyg ta 2 iin nas guitsehgui uzj chadhgui unguruh bhaa ....bolomjtoi zuil yrij hj baibal sn bn shu bitgii humuusiin tarhi buruu ugaaj uls turiin toglolt hj songogdohoo bodood hudlaa ulger yrij bgarai
2013-09-22
иргэн:
Луйварчин Энхбаяраас энэ балгасыг хураагаад хэсэг талбайд нь музей, үлдсэн газарт машины зогсоолын асуудлыг яаж л яаж шийдэж болноо доо
2013-09-22
магнай:
МАН-ын үед, Энхболд е,сайд байсан байхаа.Мэдсээр байж ЗАА-г тэнд барьсан шүү дээ.Одоо машин орж гарах гэж бөөн асуудал.Би л лав тийшээ орохдоо авто зогсоолоос болж бөөн ууртай ордог.Монгол улсын ЭМ-н яам урдаа 3 машины зогсоолтой.УМБГ урдаа 10-дхан зогсоолтой тэнд нь зогсохоор зайл гээд хөөгөөд байна.Тэгээд яваад өгхөөр ирж уулз,ирэхгүй бол баахан хуулийн заалтаар яллахын байхоо.БГД-н цагдаа авто зогсоолоо хашаад мань мэтийг орох гэхээр шоронгийн ялтан шиг байцаагаад оруулахгүй юм байналээ.За тэгээд төрийн бүх албан газар иймдөө.Уул татвар төлөгч бидний мөнгөөр цалинждаг шдээ
2013-09-22
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-21
Baatariin maani boov ni:
Natsagdorjiin khushuunii gazar gej bodohoor l baatariin maani boov ni bosood baidag bolson bololtoi geltseh yum baina shuu dee ene ulsuud chin
2013-09-21
ИРГЭН:
машины зогсоол болгочихвол хэн хЮнгЮй баярлах л байх
2013-09-21
zochin:
mashinii zogsool ni hamgiin zuv sanaa bna aa.ter heregtei hereggui ordonoor yugaa hiidegiin
2013-09-21
Парламентын ордон:
Парламентын ордон бариад газар доогуур хонгилоор холбож олон асуудлыг зэрэг шийдэж болж байна.
2013-09-21
Zochin:
Tsirkiin baruun hoina yasan tolgoi Jargalsaikhanii medliin bas neg balgas mon ch ih udaj bna daa Ichmeer eddee Arga hemjee avch boldoggui l yum baihdaa
2013-09-21
ганаа:
газраа ашиглаагүй 2 жил болсон бол миний газрыг лав хураасан даа . энэ газар хэнийх болоод дархан эрхтэй балгас байж байдаг байнаа. /бас хангай зочид буудал/
2013-09-21
Энгүүн:
Бас Сүхбаатарын талбайн талбай хэсгийн 1 эгнээнд машин тавиулаач. Тэгээд сайн зохицуулал хийхгүй юу. Манай Замын цагдаагийнхан зохицуулж чадахгүй болохоороо л хаачихдаг, ажлын үндсэн арга барилтай даа.
2013-09-21
Энгүүн:
Яг зөв ийм бодитой ажлууд хийгээчээ, худлаа 10 жилийн дараа метро гэж мөрөөдөж байхаар. Замаа жаахан янзлах гэж бөөн бөглөө болж байж, газар доогуур хонгил ухна гэж ёстой Мянгуужингийн үлгэр шүү. Мянгүүлийн үлгэр ч юм уу.
2013-09-21
parlamentiin ordon:
Parlamentiin ordon barichihachde. Ordnii ar taliin tsetserlegiig bulaatsaldaad baisan.
2013-09-21
yaadag yum bol:
Mashin baitugai hyn ni bagtah zaigyi bdag Japan Korea d asuudlaa yaaj shiiddeg yum bol. Niitiin unaa, shuudan zoovor, hariltsaa holboo, tovlorliig saaruulah /tov zahirgaagaa bygdiig bish, yaam yaamaar ni hotiin zahruu esvel aimgiin tovruu bairluulsan ch bolno biz dee, ene yed hariltsaa holboo shuudan zoovriin togtoltsoo jam yosooroo hugjih bh/ IIm saiahn tovoon gazriig yu gej garaaaj bolgojiidog yum be.. Hyyhdiin ordon bairih heregtei. Bidnii Ireedyi, Mongoliin Ireedyi..endees l ehelne...
2013-09-21
irgen:
yaltan Enh bayaraar udirduulsan MAH. MAHN ene hoyr namyn avligachid huuli busaar avchihaad odoo boltol ogohgui baina shuu dee?
2013-09-21
zochin:
ene balgasiig buulgaad baatariin muzii bologvol yaasan yum khol tsoloj darkhand avaachaad baikhleer khumuust uzuuleed kheden togrogii olson ashigaaran negch gesen tsetserleg baival ard tumen ikh kheregteel baikh
2013-09-21