Геологийн лабораторынхан Финляндаас туршлага судлаж байна

img

Монголын Геологийн төв лабориторийн мэргэжилтнүүд энэ сарын 13-наас 27-ны хооронд Финлянд улсад сургалтанд хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтаар мэргэжилтнүүд газрын ховор элементийн баяжуулалт, технологийн туршилтын ажлыг хэрэгжүүлэх болон эрдсийн шинжилгээний рентген диффрактометр багаж дээр ажиллах дадлага туршлага олж авах зорилгоор явжээ. Сургалтын санхүүжилтийг Финлянд улсын Гадаад Хэргийн яам бүрэн хариуцах аж.

Монгол–Финляндын засгийн газар хоорондын гэрээгээр Геологийн төв лаборатори болон Финляндын Геологийн албаны хамтарсан төслийн хүрээнд 2012-2014 онд хэрэгжих ээлжит төлөвлөгөөний дагуу дээрх сургалтыг зохион байгуулж буй юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ