Улаанбаатарт 20 хэм дулаан

img

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр,  зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. СэрүүсАлтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангайн нутаг, Булганы хойд  хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 1-3 градус , өдөртөө 20-22  градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 22-27  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө өмнөөс хойш эргэж, оройдоо секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Малчид, Тариаланчид, ард иргэдийн анхааралд 22-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ