“Шилдэг бүтээн байгуулалтын эзэд”-ийг шалгаруулна

img

  Нийслэлийн өдөр буюу  Нийслэлийн 374 жилийн ой удахгүй болох гэж байна. Үүний хүрээнд нийслэлийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн шилдэг иргэдээ урамшуулах, Томоохон сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад хямдралтай, урамшуулалтай худалдаа хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Хот тохижилтийн ажилд анхаарал хандуулж, гудамж, замын тэмдгийг угаах, зорчих хэсгийн тэмдэглэлийг сэргээн будах, замын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг Улаанбаатар хотын Захриагчийн ажлын алба удирдан зохион байгуулах аж. Мөн нийслэлийн “Шилдэг бүтээн байгуулалт”-ыг  гардан хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ шалгаруулж,  “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг олгохоор болжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ