Нүүрс буталж, ангилах байгууламж барьж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Овоот толгойн нүүрсний ордод олборлолт явуулж буй "Саусгоби ресурс" ХХК уурхайдаа нүүрс буталж ангилах байгууламжийг барьж эхэлжээ.
Уг байгууламж нь нүүрснээс чулуулгийг салгаж, ордын өөр өөр давхаргын нүүрсийг хооронд нь хольж өндөр чанартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай юм.
"Нүүрс буталж ангилах байгууламжийг ашиглаптад оруулснаар худалдан авагчиддаа үнс багатай, сайн чанарын нүүрс нийлүүлэх боломжтой болох ажээ.
Энэ байгууламжийг барьснаар тус уурхайд шинээр 30 орчим ажлын байр бий болно гэж "Саусгоби ресурс" компанийн ерөнхий захирал Александр Молино мэдэгджээ.
Энэхүү байгууламж нь 2011 оны эхээр ашиглалтад орох юм. Нүүрс буталж ангилах байгууламжийн нийт өртөг нь 25 сая орчим ам.доллар ажээ.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ