
Гаагад байрладаг химийн зэвсэг хориглох байгууллага Сирийг Орос-Америкийн хэлэлцээний дагуу химийн зэвсгийн баримтуудаа өгч эхэлсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ тус байгууллагын мэдээлснээр химийн зэвсгийн зарим хэсэг дутуу байгаа аж. НҮБ-ын дипломат “Баримтыг хүлээн авсан. Нэлээд их хэмжээний баримт бичиг орчуулгын шатанд яваа” гэж хэлсэн байна.
Энэ ням гаригт болох байсан Сирийн химийн асуудлаарх хуралдаан хойшилсон байна. Өмнө ерөнхийлөгч Башар Асад “Фоксньют” өгсөн ярилцлагадаа химийн зэвсэг устгахад наад зах нь жилийн хугацаа шаардлагатай гэж байсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Энэ бол дайны гэмт хэрэг. Мэргэжилтнүүд хэдэн хүн хордсоныг хэлэх боломжгүй гэсэн” хэмээн химийн зэвсгийн тухай мэдэгдэлдээ хэлсэн юм. Харин Их Британи, Франц, АНУ Башар Асадын тал химийн зэвсэг хэрэглэсэн гэж өөрсдийн хувилбар дээр зогсож байна.
ОХУ дээрх хувилбарыг эрс үгүйсгэж босогчид химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн байр суурь дээр байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ