А.Бакей: Сангийн хөрөнгийг зарим газарт зүй бусаар зарцуулсан байна

img

  Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд төслийг НҮБ, УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас цөөн асуултад  хариулт авсан юм.   -Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулахад юунаас эхлэх вэ? -Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомжоор орон нутагт төрийн хуулийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих гол чиг үүргийг ИТХ-д ногдуулсан байгаа. Энэ чиг үүрэг олон жилийн турш төдийлэн сайн хэрэгжихгүй явж ирсэн.  Ээлжит сонгууль бүрээр ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж байдаг. Шинээр орж ирсэн хүмүүс ч нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар туршлага, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс сургалт явуулаад чадавхийг нь бэхжүүлэх асуудалд голлон анхаарч байна.   -Хурлын төлөөлөгчийг сонгохтой холбоотойгоор Орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ? -Монгол Улсын Үндсэн  хуулиар орон нутгийн иргэдийн хуралд ямар ч хүн сонгогдох эрхтэй гэж заасан. Мэдээж, боловсролын төвшингийн хувьд орон нутгийн төлөөлөгчид харилцан адилгүй байна. Гагцхүү шинээр сонгогдсон ИТХ-ыг хууль эрхзүй болон бусад олон чиглэлээр чадавхижуулах нь чухал байна. ИТХ нь орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх засаглалд хяналт тавьдаг чадвартай байх хэрэгтэй. Орон нутагт хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ юм. Иргэдийн хурлын дарга гэх мэт тодорхой албан тушаал хашиж байгаа хүний хувьд тодорхой шаардлагаа тавьж байгаа. Харин төлөөлөгчдийн хувьд тусгайлсан шаардлага тавих шаардлагагүй. Учир нь сонгогдох эрхтэй нь холбоотой юм.   -Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө нийтийг хамарсан бус цөөн хүмүүсийн эрх гараар ороод байна гэсэн шүүмжлэл гарч байна.  Орон нутгийн удирдлагууд иргэдийн саналд тулгуурлахгүйгээр дур мэдэн зарцуулаад байгаа юм биш үү? -Орон нутгийн хөгжлийн сан байгуулаад нэг жилийн нүүр үзэж байна. Энэ нь хуулиараа иргэдийн саналд тулгуурлан,   олонхийн саналаар, нийтэд зориулагдсан бүтээн байгуулалт хийх ёстой юм. Орон нутагт тулгамдсан асуудлаа иргэдийн хүсэлтээр шийдэх байлаа. Энэ жилийн хувьд туршлага, сургамж болж байна. Зарим суманд энэ сангийн хөрөнгийг ганц нэгхэн хүний эрх ашигт нийцүүлэн зарцуулсан жишээ олон байна. Уг нь орон нутгийн хөгжлийн санг нийтийн эрх ашигт нийцүүлсэн зүйлд зарцуулах журамтай. Хөдөө орон нутагт бэлчээрийн худаг гаргалаа гэхэд зөвхөн нэг малчны хэрэгцээнд зориулах юм биш. Ойр орчмын айлуудын усан хангамжийг шийдсэн байх хэрэгтэй. Энэ хөрөнгө зарим газарт зүй бус зарцуулагдсан учир бид сургамж авах хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахдаа цаашид аймаг, сум бүрээр судалгаа явуулж, дүгнэлт гаргуулна. Тэгээд ирэх онд алдаагаа дахин давтахгүй байх тал дээр анхаарах ёстой юм.   -Томилгооны асуудлаар ч маргаантай зүйл гардаг. Зарим томилгоон дээр орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх хэрэгтэй юу? -Төрийн албаны тухай хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Үүний хажуугаар  салбарын тухай хуулиуд батлагдах бүрт босоо болоод хэвтээ удирдлагын тогтолцоо алдагдаад явж  ирсэн. Тухайлбал, Боловсролын тухай хуульд 2012 онд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу сургууль, цэцэрлэгийн захирлуудыг дээд шатны удирдлагууд нь томилдог болсон. Энэ нь тийм ч оновчтой биш. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагыг томилох асуудлыг орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх шаардлагатай байна. Төрийн албаны тухай, Иргэний нийтийн албаны тухай хууль үедээ босоо болоод хэвтээ чиглэлийн харьцааг тухайн салбарын мэргэжлийн онцлогтой холбоотойгоор орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх шаардлагатай. . Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ER NI BOSOO TOGTOLTSSOO HEREGGUI
2013-09-21
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-21
Zochin:
Ah duu narin toloo hoiorgui setgeleer zutgeed baidag hasag mon uu
2013-09-21