
Циркийн арын зам болон 25-р эмийн сангийн урд уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил хийж буйтай холбогдуулан түр хугацаанд замын зарим зорчих хэсгийг хаахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 10.00 цагаас эхлэн 22-ны 20.00 цаг хүртэл Циркийн арын уулзварын зорчих хэсгүүдийг түр хааж, суурь хучилтын ажлыг гүйцэтгэх юм.
Мөн өнөөдөр орой 23.00 цагаас 22-ны 20.00 цаг хүртэл 25-р эмийн сангийн урд уулзварт хойноос урагш чиглэлд нийлэх замын зорчих хэсгийг хааж, сэтэлгээ хийн инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ