ТОП-20 индекс 0.82 хувиар буурчээ

img

  Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 102 хэлцэл хийгдэж, 16 ХК-ийн 4558 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр багцын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийн болон тендер саналын арилжаагаар нийтдээ 2,461,107.60 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.   ТОП-20 индекс баасан гарагт 13606.65 нэгжид хүрч, 111.85 нэгжээр буюу 0.82 хувиар буурчээ. Өнөөдрийн арилжаагаар 3 компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол 10 ХК-ийн ханш буурсан үзүүлэлттэй гарав. Тухайлбал, “Глобал Монголиа хол”-ийн үнэт цаас 14.99 хувь, “Булган гурил тэжээл”-ийнх 8.70 хувь, “Оллоо” ХК-ийн үнэт цаас 3 хувиар тус тус өсчээ. Тэгвэл өчигдрийн арилжаагаар хамгийн их үнэт цаасны ханш нь буурсан компаниудаас дурдвал “Дархан хүнс” -13.51, “Уран барилга” -12.91, “Сүү” -12.50 буурчээ.   Харин “Тавантолгой”, “Баянхайрхан”, “Женко Тур Бюро” гэсэн 3 компанийн үнэт цаасны ханш тогтмол байжээ. Тендер саналын арилжаагаар “Нако түлш” ХК-ийн үнэт цаасыг нэгжийн үнэ 209 төгрөгөөр 11723,989 ширхэгийг арилжжээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ