
Федор Бондарчукийн шинэ кино “Сталинград” Америкийн кино академийн шагнал “Оскар”-т нэр дэвшихээр болжээ. Кино ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Америкийн киноакадемийн дүрмэд заасны дагуу улс орон бүр нэг кино нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд аравдугаар сарын 1-нээс өмнө дэлгэцэнд гарсан байх ёстой.
“Сталинград” IMAX 3D форматаар хийгдсэн анхны кино болж байгаа аж. Кино Оросоос гадна гадаадын улс орнуудын дэлгэцнээ гарахын зэрэгцээ Хятадын зах зээлээс ихээхэн хэмжээний ашиг олно гэж тооцжээ. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол гуравдугаара сарын 2-нд Лос-Анжелесийн “Кодак” кинотеатрт болно. Наадмыг Элен Дедеженерс хөтлөн явуулна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ