7 тэрбум 200 орчим сая төгрөгийн тамхи хураажээ

img

“Тамхины хяналтын тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт  тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий гаар/МХЕГ/-аас энэ оны 2, 3 дугаар улиралд шалгалт явуулжээ. Шалгалтанд  21 аймаг, нийслэлийн 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан байна. Шалгалтын явцад тамхины үйлдвэрлэл, хайрцаг, сав, баглаа боодол, хаяг, шошгололт, санамж анхааруулга, тамхины сурталчилгаатай холбоотой зөрчил илрээгүй аж. Харин тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах зөрчил шалгалтад хамрагдсан объектуудын хувьд нийслэлд 20 хувь, аймаг, сумдад 5.4 хувь байгааг тогтоосон байна. Жишээлбэл, Баян-өлгий аймгийн “Тирлик” зах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан гэр”, “Бишрэл” гэх мэт 4 дэлгүүр тамхийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан байна. Мөн Баянзүрх дүүргийн “Ундрам”, “Соёмбо”, “Их худагтай” ХХК, иргэн н.Нарантуяа, Б.Оюунцэцэг нарын дэлгүүрийн худалдагч нар тамхи ширхэглэн худалдаалж байжээ. Түүнчлэн Нийслэлд гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тамхи нууцаар худалдаалж байгааг тогтоосон аж.

Харин төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагууд утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татуулсан, энэ талаарх хуулийг хэрэгжүүлэх талаар дотоод журамдаа өөрчлөлт оруулж мөрдөж ажиллаагүй байгаа нь “Тамхины хяналтын тухай” хуулийг зөрчжээ. Жишээлбэл, Орхон аймгийн Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дээрх зөрчил илэрсэн байна. Дээр дурдсан нийтлэг зөрчил дутагдал нь аж ахуйн нэгж байгууллага иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг болон амьжиргааны түвшин доогуур, орлого багатайгаасаа болж нууцаар, тамхи худалдаалахад хүргэж байгаатай холбоотойг шалгалт явуулсан байцаагч нар хэлж байв.   Дээрх шалгалтаар МХЕГ-ын байцаагч нар нийт 1012 зөрчил илрүүлэн 802 зөрчлийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн “Тамхины хяналтын тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нийт 59 албан байгууллага, албан тушаалтан, иргэнд 14 сая 870 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг дээрх хуулийн холбогдох заалтын дагуу тооцсон байна. Ингээд давхардсан тоогоор 135 нэр төрлийн 3361 хайрцаг буюу 7 тэрбум 172 сая 280 мянган төгрөгийн үнэ бүхий тамхийг хураажээ. Үүнийгээ харъяа аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, устгах улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.   “Тамхины хяналтын тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт Нийслэлд 87,3, орон нутгийн хэмжээнд 97.1 хувьтай байгаа аж. Үүнд тодруулбал хуулийг  “Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газруудад тамхи худалдаалахгүй, татахгүй байх” болон “Интернэтээр тамхи худалдах” заалтын хэрэгжилт 100 хувьтай байгааг тогтоожээ. Тэгвэл “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглох заалтын хэрэгжилт 94.6, “Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж,  хэрэгжилтэд нь хяналт тавина” заалтын хэрэгжилт 86 хувьтай байгаа юм байна. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МОНГОЛ:
БАС НЭГ ХУУРАЙ ХУУЛЬ ЮМ ДАА ОДОО ЦААШ НЬ ХИЧНЭЭН Л ИЙМ ХУУЛЬ ГАРАХЫГ БҮҮ МЭДДЭЭ, МОНГОЛ УЛС СОЦ КОММУНИСТУУДЫН ҮЕД 50-ИАДХАН ХУУЛЬТАЙ БАЙСАН ЮМ ОДОО 850-ИАД ХУУЛЬТАЙ БОЛЖЭЭ, ТЭГХЭЭР БИД МОНГОЛ УЛС ГЭДЭГ НЭРЭЭ БОЛИОД ХУУЛЬ УЛС ГЭЖ НЭРЛЭХЭД БОЛОХ ЮМ БИШҮҮ, ОЛОН ХУУЛИЙНХАА ТООГООР ГИННЕСЫН НОМОНД ОРООД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ГАНЦ ОРОН БОЛОХ ЮМ БАЙНА Л ДАА, ИРГЭД НЬ БИТГИЙ ХЭЛ ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД ХУУЛЬЧИД НЬ ОЙЛГОХ АРГАГҮЙ ХЭРЭГЖДЭГГҮЙ ИЙМ Л ИХ ХУУРАЙ ХУУЛЬТАЙ ЗУУРАЛДАЖ БАЙДАГ ИХ ХУРАЛТАЙ ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛОО ГЭЖ
2013-09-24
ДАРГА НАР Ч АЙДАГ БОЛЖ ХЭ ХЭ ХЭ:
"МИНИЙ МЭДЭХ ДАРГА ӨРӨӨНДӨӨ ХААЛГАА ХААЖ БАЙГААД ТАМХИА ТАТДАГ" БОЛСОН ГЭНЭ ШҮҮ ХА ХА ХА . . . . . . . . . ДАРГА НАР ХААЛГАА ХААЖ БАЙГААД ТАТДАГ БОЛСОН НЬ БҮР ОВОО ШД ЭЭ! . . . . . . ХАРИН ТЭГВЭЛ ЭНЭ ЗӨВ ХУУЛЬ ГАРАХААС ӨМНӨ ДАРГА НАР ХААЛГАА НЭЭЖ БАЙГААД, ЭСВЭЛ БҮР АМ ХАМАР РУУ ЧИНЬ ҮЛЭЭЖ БАЙГААД ТАТДАГ БАЙСАН ГЭВЭЛ ЯАХ УУ? "ОЮУН"-АА ХА ХА ХА
2013-09-23
Оюун:
Миний мэдэх нэг дарга өрөөндөө хаалгаа хааж байгаад тамхиа татдаг. Тэр хүн 20 жил тамхи татсан байх гэж би боддог юм. Үүнийг нь манай ажлынхан бүгд мэддэг. Энэ хуулийг нийгэм яаж үл ойшоож хүлээж авч байгааг тамхи татаж байгаа дарга, түүнийг мэдэж байгаа манай байгууллагынхнаас ойлгож болно.
2013-09-23
Зочин:
Энэ Эрдэнэчимэг гишүүн хэрэгжих ямар ч боломжгүй хууль гаргачихаад тэгээд ичсэн хүн хүн ална гэдэг шиг хэвлэлээр худлаа сайн хууль болсон энэ тэр ч гэх шиг худлаа PR хийгээд... Бид тэнэг биш учраас энэ хуулийн хэрэгжилтийг харж л байнаш дээ. Үгүй яахав бар ресторанд татуулахгүй, албан газрын дотор татахгүй болсон нь үнэхээр сайхан байна. Гэхдээ тэр 500 метрийн хориг бол үнэндээ л амьдралаас хол заалт болсон.
2013-09-23
ХОГ ШАТААГЧИД:
ЭНЭ МАШ САЙН ХУУЛЬ БОЛСОН. ХАА САЙГҮЙ БААС, ШЭЭС ҮНЭРТҮҮЛЭХ НЬ ҮНЭХЭЭР БАГАССАН! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ХУДАЛДАА НЬ ДАЛД ХЭЛБЭРТ ОРСОН БОЛ БҮР Л САЙН. ХҮҮХДҮҮДИЙН НҮДНЭЭС ДАЛД БОЛСОН НЬ ОДООГИЙН МӨНГӨ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХОГ БОЛГОН ШАТААН ЗАМХРУУЛАГЧ ТЭНЭГҮҮД ҮХЭЖ ДУУСАХАД ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ УГТАХ МАШ ТОМ АМЖИЛТ. . . . . . . . . . . . . "ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСОН..." ХЭМЭЭН ХООСОН ГОНШИГНОГЧИД БОЛ НӨГӨӨ Л НҮГЭЛТ ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, НАЙМААЧИД БАС ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ЯМАР Ч УТГАГҮЙ ХАРЛУУЛАГЧ МАН-ГАРУУД Л БАЙГАА. . . . . . . . . ШАТСАН ХОГ БАРЬЧИХААД НЭГ ИХ ҮНЭТЭЙ ОЛДОХГҮЙ ЮМ БАРЬЧИХСАН АЯТАЙ ПЭЭДЭЛЗЭХ ГАНЦ НЭГ ТЭНЭГҮҮДИЙГ ЯАЛТАЙ Ч БИЛ ЭЭ ХА ХА ХА. . . . . . . . . ОДОО БОЛ ТРАНШЕЙ ЗАГВАРЫН МУЛГУУ ЮМНУУД Л ИЛ ЗАДГАЙ ТАТАЖ ХАРАГДДАГ БОЛСОН ШҮҮ ХА ХА ХА
2013-09-23
55555:
Амьдралгуй хуулиудын нэг яахын аргагуй мон юм даа
2013-09-23
zochin:
маш сайн хууль гаргасан шүү баярлаж байгаа
2013-09-22
зочин:
Шаамий хүүхний тэнэг хуулв
2013-09-22
zochin:
ta nar huraalaa ustgalaa geed dahiad l zaraad l dahiad l zurchigdunushde.demii huuli gargaj irgedee buur hulgaich sanaagaar ym hiideg setgedeg bolgood bhiin
2013-09-22
зочин:
хэзээ ч хэрэгжихгүй хууль гаргаж гууль болгодогоо болиоч ээ. Тэр торгуулийн 50000 төгрөг чинь жирийн иргэдийн халаасанд байхгүй, худал хууль баталсан болж , сурталчилсан болж бидний татварт өгсөн хэдээр тоглож суугаа нийгмээс тасархай, авилгаач, олигархи УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд,том дарга нарт л байгаа .Гэхдээ та нар торгуулиа төлөхгүй нь ард түмэнд гачлалтай
2013-09-22
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-21