
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа гарагт болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЗЦГ, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэл өгнө.
Мөн Олон улсын ахмадын өдөр угтан зохион байгуулж байгаа ажил, Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дэх мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт хэрхэн явагдаж байгаа зэрэг зарим асуудлаар холбогдох албаныхан танилцуулга хийх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ