
Төв аймаг өчигдөр Д.Сүхбаатарын нэрэмжит одон хүртлээ. Энэхүү хүндэт шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймагт хүрэлцэн очиж, аймгийн төв талбайд, нутгийн ард иргэдийн өмнө гардууллаа. Ийнхүү Төв аймаг Д.Сүхбаатарын нэрэмжит одонт хоёр дахь аймаг боллоо. Энэ хүндтэй шагналыг өмнө нь Сэлэнгэчүүд хүртэж байсан юм.
Төв аймаг нь 1921 оны Ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан бөгөөд 1923 оны 10 дугаар сараас Богдхан уулын аймаг нэртэй байсаар 1931 оноос одоогийн нэрээрээ нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт харьяалагдаж байгаад 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн байна.
Тус аймаг нь манай улсын хамгийн олон буюу 27 сумтай. Мөн аймгийн нутаг дэвсгэрт нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж хотуудтай тогтоосон харилцаа нь улам өргөжин ажиллаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ