
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний ажилд гардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмаг байгааг шүүмжилжээ. Үүний улмаас үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл учирдаг байна. Түүнчлэн гадаадын ажиллах хүчний квотын асуудал дээр уян хатан бодлого үгүйлэгдэж байгаа тухай нүүрс тээвэрлэгч байгууллагуудын төлөөллүүд хэлжээ.
Газрын дарга Б.Пүрэвдорж байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай болгох зорилгоор хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулахаар ажиллаж буйгаа хэлсэн байна. Мөн төвд төвлөрсөн эрх мэдлийг хил, орон нутагт шилжүүлэх зохицуулалт хийж байгаа тухайгаа тэдэнд танилцуулжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ