
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн Ганцхудгийн автобусны буудлын орчим энэ сарын 18-ны 01.00 цагийн орчимд Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч Ж.Түмэн-Өлгий, Д.Батдэлгэр нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон.
Мөн иргэн Н-ийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 215.3, 216.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Осол гарах үед цагдаа нар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд зам тээврийн осол гаргасан газрыг орхин зугтаасныг Замын цагдаагийн бүрэлдэхүүн тухайн шөнө шуурхай ажиллан илрүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ