Сири бууж өглөө
ОХУ-ын зөвлөгөөг дагаж Сирийн эрх баригчид бууж өгөхөөр болжээ. Гэхдээ химийн зэвсгээ хэрхэн устгах, цаашид ямар шат дараалалтай бууж өгөх талаар мэдээлэл хомс байна. Эхний ээлжинд Сири химийн зэвсгээ НҮБ-ын хяналтад хүлээлгэн өгөхөөр болсон гэжээ. Мөн зарим химийн зэвсгүүдийг ирэх он дуустал устгалд оруулах ёстойг мэдэгдсэн байна.
.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад “Өөрт байгаа бүх химийн зэвсгийн нөөцөө устгахаар төлөвлөж байгаа боловч үүнд ойролцоогоор нэг жил гаруйн хугацаа шаардлагатай. Түүнчлэн химийн зэвсэг устгах ажилд цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө ч нэлээд зарцуулагдна. Ойролцоогоор тэрбум ам.доллар хэрэгтэй. АНУ-ын албаныхан сирийн химийн зэвсгийг устгахад шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж, үүнийг өөрийн улсын хяналтад авах боломжтой” хэмээн CNN агентлагаар дамжуулан мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ