Обама Роуханитай захидлаар харилцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай захидлаар харилцжээ. Ираны цөмийн асуудал нь Сирийн химийн асуудлаас ноцтой гэдгийг мэдэрсэн ч зориг гарган захидлаар харилцсанаа Ерөнхийлөгч Б.Обама онцлоод, “Сирийн асуудал бидэнд дипломат харилцаагаар шийдвэрлэх боломжтойг харуулж байна” гэжээ. Барак Обама Америкийн АВС-д өгсөн ярилцлагадаа, Хассан Роухани албан тушаалд гарсны дараахан захидлаар харилцсан. Америкийн хувьд Ираны цөмийн асуудал Сирийн химийн зэвсгийн асуудлаас илүү хүнд ноцтой. Энэ нь Израиль болон Америкийн ашиг сонирхолд заналхийлж байна гэдгийг Иран ойлгож байна. Бүс нутагт цөмийн зэвсэглэлээр өрсөлдвөл энэ нь асар том тогтворгүй хүчин зүйл болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ