Бейонси, Jay-Z нар дахин кибер дайралтад өртөв

img

Дуучин Бейонси болон түүний нөхөр рэппэр Jay-Z нар цахим дайралтад дахин өртсөн тухай TMZ мэдээлжээ. Тэдний санхүүгийн нарийн мэдээллүүдээс эхлээд гэрийн хаяг, татвар төлөлтийн байдал, ажил эрхлэлт, боловсрол, өвчний түүх гэх мэт Америкийн хувь хүний мэдээллийг цогц байдлаар агуулсан “social security number” болон банкны харилцах карт, утасны дугаар гэх мэт илүү дэлгэрэнгүй  мэдээллүүд алдагдсан байж болзошгүй гэнэ.

1

Өмнө нь Америкийн реалити од Ким Кардашиан, жүжигчин Эштон Качер, дуучин Бритни Спирс, Парис Хилтон, Мэл Гибсон, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар мөн иймэрхүү кибер халдлагад өртөж байжээ. Холбооны мөрдөх товчоо /FBI/ дээрх хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ. 2013 оны гуравдугаар сарын 22-нд дуучид маань дайралтад өртөж, хөрөнгийн нууц мэдээллээ алдаж байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ