Хүн чанар, хүнлэг сэтгэл “цөлжиж” байна

img

Гурван сая хүрэхгүй монголчууд  бид хүнлэг чанараа хаана гээчих вэ? Аминчхан санаа атаа хорсол дунд живэхгүйн тулд өөрийн эрхгүй үзгээ шүүрлээ. Араатан хүнийг бус хүн хүнээ барьж идэх шахсан цэвүүн нийгэмд  та бид амьдарч байна. Хатуу хүтүү, эрээн бараан амьдралын бартаат замыг бүдчин туулахдаа хүн чанараа дусал дуслаар, ямх сөөмөөр гээж, нөхөж авалгүй дутаасаар төрөлх хүн чанар нь төрөл арилжаад байгаа юм биш биз. Энэ бол харамсавч үл барах эмгэнэл.  Учир нь “хүн чанараа алдсаны шарх хэзээ боловч аньж эдгэдэггүй”. Аньж эдгээгүй шархтан аз жаргалыг эдлэх нь зангууны үлгэр.

а

Үргэлжийн зовлон шаналан дунд шар өдөр, бор хоногийг гунигтайхан өнгөрөөх нь ойлгомжтой. Даваа гүвээтэй амьдралын нугачаанд хүн чанараа гээгээгүй үлдсэн тэр эрхэм хүмүүн, хүний дээд билээ. Хүн чанарыг алдагдуулах элдэв сорилтыг сөрөн зогсч, даван гарч чадсан нугарашгүй туйлбартай хүн л бусдын хайрыг хүлээж, хүндлэлийг олж, дуулим хорвоод дуурсах алдартай үлддэг нь бичигдээгүй хууль. Бие биедээ уурлаж, харааж зүхсэн, ядарсан гутарсан байдалтай байх нь бидний нийтлэг төрх болж. Ийм байдалтай эвлэрээд суух гэж үү.

а

Сэтгэл гундуу бухимдуухан явахад тав, зургаатай болов уу гэмээр бяцхан жаалхүү  гуйлга гуйж хоолой мэдэн дуулна. Бид хэрэггүй гэмээр зүйлд хэдэн бор төгрөгөө хайр найргүй үрчихдэг. Гэтэл үр шигээ өөдсийн чинээхэн хүүгээс 500, 1000 , 5000 төгрөгөө харамлаж байгаа харагдах юм. Хов, жив сөрөг нөлөөтэй мэдээлэлд үхэн хатан дурлаж хүний оюун ухааныг бус өмссөн зүүснийг нь шимтэн харах болж. Бид хувцсаар бус оюунаараа дэлхийд гайхагдаж байснаа санах цаг хэдийнэ иржээ.

а

Төрсний эцэст үхэх нь үнэн энэ хорвоод бага ч атугай сайнаар дурсагдах түүхтэй үлдэх нь эрхэм зорилго бөлгөө. Шударга нь хохирч, ашиг хонжоо хайгч  нь хождог нийгмийг бид л цэвэрлэж ариутгахгүй бол өөр хэн гэж. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг биз дээ. Ядуу, хэцүү байна л гэнэ. Ядуурлын шан харамж л залуурхал юм биш байгаа. Өрөөлийн толгой дээрх өвсийг бус өөрийнхөө толгой дээрх бухлыг харж хүнлэг байя, хүмүүсээ.

а

Хүнлэг энэрэнгүй байхыг зөвхөн бусдад туслахаар бус олон сайхан зүйлээр бие биедээ мэдрүүлье. Өнөөдөр хүмүүс  “хов”-оор цадаж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Атгаг бодлоосоо ангижирах цаг хэдийнэ  ирснийг цаг хугацаа өнгөөр нь ялгаж будсан зураг шиг тодхон сануулна. Бид эд хөрөнгөө хулгайд алдахад хачин их харамсдаг атлаа хүн чанар, хүнлэг сэтгэлээ алдахад яагаад  тэгтлээ их харамсахгүй байгаа нь юутай эмгэнэлтэй вэ?

а

“Хүн гэдэг төрөх, үхэхийн хооронд амьдрахдаа хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэх эзэмшлээ алдах нь халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр” хэмээн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Бид хүнлэг ардчилсан нийгэмд бус хэрцгий нийгэмд аж төрөөд байгаа юм биш байгаа. Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь нууц биш. Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана. Үл эмчлэгдэх өвчин гэж тэр биз.

х

Бид хүний мууг сонсоод баярладаг болчихож, тиймдээ ч хүмүүн та шулмын дүрээр амьдарч байгаагаа мэдэхээ больж. Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд заяа. Нинжин сэтгэл хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалахын төлөө л хичээж амьдарцгаая. Хүн чанар хүнлэг сэтгэл “цөлжиж” байна. Тийм ээ, цөлжилтийг та бид л зогсоож чадна.

а

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнөө цагт хүн чанар хүнийг нүднийхээ булангаар харахтаа доошоо орсон
2025-03-13
Duogh king:
Чи мал юм уу
2025-02-06
Мэдкү
2024-05-14
Duogh king:
Чи мал юм уу
Нохой:
Хахаха
2024-04-13
Хүн байхийн утга учин нь
2024-03-22
Мэдкү
дцдцддц:
дзжьуүьу
2022-09-26
Одоогийн монгол эрчүүд архинд их орох болсон нь даанч харуусалтай.Эрчүүдэд нэг нэгнээ хүндэтгэх үзэл байхгүй болсон.Сул дорой нэгнээ гадуурхах,дарамтлах үзэгдлүүд гарах болсон нь гашуун үнэн болсон нь монгол хүний эрхэм чанар алдагдаж байгаагийн нэг илрэл.Монголчууд бид хүн чанараа ухамсарлаж зөв сайхан амьдарцгаая.
2018-07-11
Нохой:
Хахаха
гөлөг:
ста гөлөг
2018-04-12
Зочин:
onoodoriin hun ongo mongo, bylduuch zand hotlogdson bgaa ni tuiliin unen hun gedeg amitan mon chanaraa aldaj bna
2017-11-21
Зочин:
хүн чанар ярихаар хүнээс хол сэдэв шиг санагдаад тоохгүй тэр ийм тийм байна гэсэн сэдэвт өөхөнд гүйх нохой адил гүйдэг цаг болжээ. хүмүүсийн ухамсрын түвшинг ахиулбал хүн чанарынхаа тавцан дээр гарч ирнэ
2017-05-12
Зочин:
mongol humuus neg l uur bolson. teneg,butelgui negnee shoolj,doromjilj,zodoj baina. ene bol sain zuil bish. hetsuu humuusdee tuslah heregtei shuu.
2017-02-16
=)):
Сайхан нийтлл бна амжилт хүсэе!
2016-05-02
хүн чанар:
http://dumee.miniih.com/index.php/home/post/371 arai ooroor bichij boloogui baihdaa.
2014-12-18
EGSHIG:
HUNCHANAR OSOJ ONDIISON GER BULTEI SHUUD HOLBOOTOI ZUIL SHUU HALUUN DULAAN HAIRIIN GER BULEES MUU HUN TOROHGUI SHUU DEE BIE BIE UL HUNDELDEG GER BULD TIIM HVN OSON HUMUUJIJ BNA L GEJ OILGOH HEREGTEI YAJ HAIRLAJ OSGONO TEGJ HARIUG NI BARIDAG JAMTAI UR HUUHDEDEE MASH IH ANHAARAL HAIRIIG OGCH BAI ZALUUSAA EHNER NI NOHROO NOHOR NI EHNEREE UNEN ZURHNEESEE HAIRLAJ BAI
2013-09-24
Хүнхүн:
Гайгүй хүн энд тэнд бас байхымаа сонин шүү. Ер нь монгол хүний асуудал тун маргаантай байна. Улс орноороо луйварчин ченж. Нүүдэлчид танихгүй хүнд сэтгэлгүй хүйтэн цэвдэг хандах юмаа.
2013-09-23
Тийм ээ:
Ганц амьдах насандаа хүнлэг л байж
2013-09-23
гөлөг:
ста гөлөг
dulmaa:
AMIDDAA L BIE bIYEE Hairlae
2013-09-23
tseegii:
Minii bodloor Zochin-n bichsen bagaas ni hyn chanariin bolovsroliin hicheel zaah ni zuv baih gej bodoj baina, er ni gadaad orond yavj baihad hymyys ni ikh tusch, neg negniigee hyndeldeg yum shig sanagddag.
2013-09-23
zochin:
solongos. bolon gadaad ornuudad dund surguuliin suragchdad bagaas ni hvn chanariin bolobsroliin hicheel zaadag yum bilee./nas nasand ni tohirson/.tuhailbal..gudamjind suragchid ta nariin umnu uut dvvren hvns hooloo cugluulj yawaa ahmad hvn ch yumuu hen ch bj bolno uut ni zadraad torond bsan yum ni gazar asgarsan ved yaj tuslahuu hvvhdvvdee geh meteer hvn chanariin bolobsroliin hicheel zaadag yum bilee.manaid iim surgalt dendvv heregtei bna shvv.bolobsroliinhon anhaaraarai
2013-09-23
ariuna:
hunleg setgel gedeg ni hun uu chetger uu gedgiin shalguur yum uu daa
2013-09-23
uugii:
202.5.196.170 iin commentiig unshlaa. Ta bol khun chanaraa aldaagui khun bna shuu. Uuriigii golokh xereggui ee. Ta khumuust sain saixan yum xiij chadax khun bna. Tiimee khun chanar gedeg ugiig khumuus martaad bga yumuu daa gej bodogdokh bolloo. Khamgiin ikh itdedeg khumuus khurtel setgel sevtuulsen khuiten ugiig kheldeg bolj. Gelee ch gesen yakhav dee tedniikhee tuluu zutgej l yavna.
2013-09-23
эмэгтэй:
Энэ санааг бодож явдаг ч, ингэж бичиж, бусдыг уриалах ухаан дутагдсан байна, миний хувьд. Дэмжиж байнаа. Одоо цагт "хүнлэг", өрөвч байгаа хүнийг "гажигтай" -д тооцох болсон юм биш үү . Юу, яамаар ч юм бэ дээ. Нэг санаа гаргаач. Би дэмжинэ шүү
2013-09-23
батаа:
хүнлэг байя
2013-09-23
Батаа:
хүнлэг байцгаая
2013-09-23