Хууль сахиулагчдад шинэ хуулиудыг танилцуулав

img

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн боловсруулагдсан болон шинээр батлагдах гэж буй багц хуулиудын төслийн үзэл баримтлалын талаарх ”Эрх зүйн шинэчлэл орон нутагт” сургалт, хэлэлцүүлэг Орхон аймагт зохиогдов. Өнгөрөгч баасан, бямба гаригт болсон энэхүү сургалт хэлэлцүүлгийг Хууль зүйн яам, Орхон аймгийн ЗДТГ болон түүний хуулийн хэлтсээс хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймаг болон УБ хотоос ирсэн 300 гаруй төлөөлөгчид оролцов.  Тодруулбал, дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Өмгөөлөгчдийн зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн. Мөн УИХ-ын гишүүн О. Баасанхүү, Орхон аймгийн Засаг дарга Д.Зоригт, ХЗЯ-ны БХЗГ-ын дарга О.Алтангэрэл, ХЗЯ-ны ХСБХЗХ-ийн дарга Г.Оюунболд болон албаны бусад төлөөлөл оролцож, зочдод хуулийн танилцуулгыг өгч, илтгэл тавьсан юм.

а

Тухайлбал, энэ өдрүүдэд шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудаар сургалт, Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын төслийн талаарх хэлэлцүүлэг, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид орон нутагт баримтлах бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

а

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэчлэн боловсруулагдсан болон шинээр батлагдах гэж буй багц хуулиудын төслүүдийн талаарх танилцуулгыг хүлээн авсны дараа хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм. Тэд хууль эрх зүйн орчны шинэчлэл хийгдэх нь зайлшгүй  тулгамдсан асуудал гэдэгт санал нэгдсэн. Учир нь Монгол улсын одоо мөрдөгдөж буй хууль нь хэрэг хийсэн, зөрчил гаргасан гэсэн ангилалгүй, төлбөрийн чадваргүй иргэнд тусламж үзүүлэх боломж хомс, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн биед халдсан гэмт үйлдэл зэргийг зохих ёсоор шийтгэх боломжгүй байгаа юм. Жилд 300 гаруй хүн амины хэрэг гардаг бөгөөд үүний 80 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг байна.

h

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оноосон ялыг зайлшгүй биеэр эдлүүлж байгаа нь хорих ял эдлэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж байна гэж үзэж буй. Тухайлбал, жилд 7000-8000 орчим хүн хорих ял эдэлдэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 40 дүгээр байрт жагсаж, шоронг дээдэлдэг улс орнуудын нэгд тооцогддог аж. Мөн хорих ял эдэлж буй иргэдээс жилд 3600 орчим хүн суллагддаг ч тэдгээрийн 50 гаруй хувь нь дахин хэрэг үйлдэн эргэн хоригддог гэнэ.  Энэ нь хорих ангид байгаа хүмүүжигчийг нийгэмшүүлэх тал дээр анхаарах ёстойг сануулж байгаа хэрэг. Хамгийн гол нь эдгээр хуулиудыг шинэчилсэнээр  гэмт хэрэг үйлдсэн этгээд, хэрэг зөрчил гаргасан иргэн хэнд ч тэр ял оноохдоо заавал хорих биш, хийсэн хэрэгт нь тохирсон ял оноодог болох юм байна.  Хүүхдийг заавал хорьж шийтгэхгүй байх, хийсэн хэрэгт нь тохирсон ял оноох зэрэг зүйл заалтууд чнилээдгүй байгаа аж.

g

Хуулийн төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд төлөөлөгчид идвэхитэй оролцсон бөгөөд Цагдаагийн албаны тухай хууль, Тахарын албаны тухай хууль зэрэг хууль тогтоогчдын эрхийн тухай хуулиудад өөрсдийн эрх мэдлийн өөрчлөлтийг хүлээн авах боломжгүй зүйл заалт нилээдгүй байна хэмээн саналаа хэлж байлаа.

f

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ