Дэлбэрэлтийн улмаас 200 гаруй иргэн амиа алджээ

Цагдаагийн талын нэрээ нууцалсан ажилтны мэдэгдсэнээр, Багдадын зүүн хэсгийн Садр хотод болсон оршуулгын үеэр амиа золиослогч тэсрэх бодис ачсан авто машин жолоодож оршуулгад оролцож байсан хүмүүсийн дунд дайран орж дэлбэлснээр ойролцоо байсан авто машин дэлбэрч 81 хүн эндэж, 89 хүн шархадсан байна. Түүнчлэн Багдадын хойд хэсгийн Уйр хэмээх дүүргийн захад дахин дэлбэрэлт болж найман хүн амиа алдаж, 15 хүн шархадсан гэжээ. Иракийн нийслэлээс гадна хоёр газар зэрэг дэлбэрэлт болсоны улмаас 200 гаруй иргэн амиа алдаж, 100 гаруй хүн хүндээр гэмтсэн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ