Брэд Питт: Утсаар хөдөлдөг улс төр бий болсонд харамсч байна

.
-Брэд чи, сахал тавьчихаа юу даа?
-Энэ улс төрийн шалтгаантай юм аа. Миний одоо тоглож байгаа дүр сахалтай байх ёстой юм. Сүүлийн хоёр сарын турш ургуулсан сахалтайгаа хүрэлцэн ирлээ. Тэгэхдээ эхнэр хүүхдүүд маань надад үнсүүлэхээсээ зугтаад байгаа. Хатгаад байна гээд л.
.
-За, ямар нэг сахалтай залуутай кинонд л Брэд тоглоод байгаа юм байна, тийм үү? Гэхдээ энэ тухай дараа ярья. Киноны нууц гэж байдаг шүү дээ. Би чиний орлогоос булаачиж магад?
-Тийм ээ, Квинтин Тарантиногийн кино зохиолоос болоод Берлинд зураг авахуулж байгаа. Тэр кино дэлгэцэнд гарахаас өмнө ямар нэгэн юм түрүүлж дуугармааргүй байна.
.
-Ихрүүд сайн уу?
-Бүгд эрүүл чийрэг, бид аз жаргалтай байгаа. Ах дүүсийн нандин холбоо манай гэр бүлд л төгс хэрэгжиж байна.
.
-Танайх хэтэрхий олон гишүүнтэй болсон мэт санагдаж байна уу?
-Тийм шүү тийм. Тэд ч олуулаа л даа. Гэхдээ бид хоёр тэднийг бүгдийг нь харж хандаж чаддаг. Энэ бүхнийг хийж чадаж байгаа учраас олон хүүхэдтэй болохыг хүссэн хэрэг. Хамгаалж, хайрлаж чадахгүй байсан бол бид хоёр ийм сонголт хийхгүй байлаа.
.

-Би юу. Би Америкийн ирээдүйд үүнээс илүү итгэж, сэтгэл хангалуун байгаагүйгээ нуугаад яахав. Түүний бүрдүүлсэн баг ч гайхалтай санагддаг. Түүнийг илтгэл тавихаар индэр дээр гарч ирэхэд. АНУ-д бүгд суудлаасаа босдог. Тийм л агуу бурхан шиг хүн.
.
-Танайхан аялаад л явна уу? Эхнэрийнхээ киноны ажлаар Энэтхэг рүү гэр бүлээрээ явсан гэж сонссон юм байна. Сая Мумбайд айхтар халдлага боллоо, мэдсэн үү?
-Тийм ээ. Бид яг тэр “Таж Махал” зочид буудлын өмнө нь байрлаж байсан. Бидний буудаллаж байсан өрөө шатсаныг дараа нь телевизээс харсан, айснаа нуугаад яахав. Яагаад тийм явдал болсныг бодоод ойлгохгүй юм. Үнэхээр сайхан барилга байсан. Алан хядагчдыг гайхаад барахгүй юм. Нэг бол тэдний ард байдаг хүн дүүрсэн толгойтой амьтан байдаг болохоор, хэцүүхэн ч юм даа.
.
-Та ухаалаг нэгэн. Сирийн өнөөгийн байдлыг юу гэж бодож байна. Жоохон улс төрийн талаар хөөрөлдий.
-Ээ мэдэхгүй юм. Аль нь зөв гэдгийг нь мэдэх юм алга. Тэгэхдээ нэг л зүйлийг л хэлэхэд ийм сайхан нийгэмд утсаар хөдөлдөг улс төр бий болсонд харамсч байна.
.
-Яг голыг нь оноод хэллээ. Ухаалаг үгэндээ таарсан ухаалаг залуу шүү?
-Улс төрийг ойлгоход хурц мэргэн ухаан, сэргэлэн зан хэрэгтэй гэж сонссон. Тиймээс нэг их ухаантай нэгэн шиг худлаа яримааргүй байна. Би бол урлагийн хүн болохоос улстөрч биш шүү дээ. Хууралтаас хуурамч зүйл бий болдог. Хуурамч зүйлээс худал яриа гардаг. Дэлхийн улс төр яг л ийм байдалтай өрнөж байна.
.

-Төлөвлөгөө бол үүнээс ч том л доо. Миний зорилго бол Шинэ Орлеаныг сэргээн босгох, бүх хvмүүсийг гэрт нь буцаах юм. Бид эхэндээ 150 байшин л барья гэж байсан. Харин түүнийгээ бариад, хуучин эзэд нь аль хэдийнэ гэртээ нүүгээд орчихсон байгаа. Энэ талаар тун удахгүй телевизийн нэвтрүүлэг гаргахаар ажиллаж байна. Баяр хөөр, нулимсаар дүүрсэн сайхан нэвтрүүлэг болох болно. Хамгийн чухал нь би өөрөө хөтлөгчөөр ажиллах болсон нь илүү их аз жаргалыг хүргэж байна.
.
-Бид хоёрын жилийн өмнө ярьж байсан зүйл одоо үйл хэрэг болжээ. Чи ч гайхалтай залуу шүү?
-Тийм шүү. 100 гаруй байшингийн цаана гарчихаад байгаадаа үнэхээр баяртай байна. Та бүхэнд, үзэгчдэдээ баярлалаа. “Зөвөөр хийцгээе” төслийг маань та бүгд дэмжээгүй бол тэр хүмүүс гэртээ буцаж очиж чадахгүй байсан төөрөгдлийг, гэрт авчирч байгаа шинэ мөрөөдөл юм.
.
-Одоо эдийн засаг хүнд байна. Төсөлдөө шинээр мөнгө босгоход хэцүү байна уу?
-Бид ямартай ч эхний зорилгодоо хүрсэн. Гэхдээ илүү ихийг бүтээхийн тулд би америкчуудаас тусламж хүсэх болно. Бас Засгийн газраас бүхий л төвшинд тусламж авахыг хичээж байна. Дэлхийн хамгийн энэргүй хүмүүс л АНУ-д байдаг болохоор, амархан бүтэх байхаа.
.
-Барак Обама танд туслах болов уу?
-Биднийг гомдоохгүй байх аа. Тэр энэ оронд тус хүргэж чадахаар ажиллаж байгаа хэнд ч туслах болно гэж сонгуулийн үеэр амлаж байсан шүү дээ. Амлалтаа биелүүл гээд л өрөөнд нь орно доо.
.
-Хүүхдүүд таныг залуужуулж байна уу?-Үгүй ээ, залуу минь. Та тоглож байгаа байлгүй. Харин ч би хурдан хөгширч байгаа.
.
-Гэхдээ тэдэнтэй хамт байхаас илүү сайхан зүйл үгүй биз дээ?
-Тийм шүү. Эцэг хүн байхаас илүү жаргал гэж юу байхав дээ.
.
-Дахиад хүүхэдтэй болмоор байна уу?
-Мэдэхгүй ээ. Яагаад болохгүй гэж. Би залуухан байна. Эхнэрд минь хүүхэд төрүүлэх хүч байна. Хүүхдүүд маань эрүүл саруул бойжиж байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ