Галт тэрэгний үйлчлэгч мэс заслын утас хил нэвтрүүлэхийг завджээ

img

Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг БНХАУ-д уйлдвэрлэсэн мэс заслын утсыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтруулэхийг завдаж байхад нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоожээ. Мэс заслын утас нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг  байна. Иймээс улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөлтэй аж, ахуй нэгж импортлохыг шаарддаг бараа аж.

.

Дээрх үйлдлийг Төмөр Замын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг, Тээврийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж  шалгасан байна. Ингээд учирсан хохирлын хэмжээ эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй тул  хэрэгсэхгүй болгож захиргааны арга хэмжээ оногдуулахаар  энэ сарын 19-ний өдөр Гаалийн байгууллагад шилжүүлжээ. Гаалийн байгууллага эрсдлийн судлагаанд үндэслэсэн хяналт шалгалтын үеэрээ дээрх зөрчлийг илрүүлсэн аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maya:
naaduul chin yah ve,yu ch bish, ter deeguur ideed bga humuusee shalgaachee!
2013-09-23
хэрэгцээ:
хэрэгцээ байгаа болохоор оруулаа биз. Авдаг эмнэлэг байгаа болоод л...
2013-09-23
hutsva:
naadha sain shalga huja utsar oyulad oydol ni tavij uhsen 2 ch tanidag hun bga araichde ingkj bolhuu
2013-09-23